Хааны ордон музейн ховор эрдэнэсийн үзэсгэлэнгийн ордонд бас нэг маш чухал барилга байдаг. Түүнийг Лэшөүтан гэдэг. Манж Чин улсын сүүлчийн үеэр хөшгөн араас төрийн эрх барьж байсан Сыши тайхөү хатан өтлөө насандаа энд сууж байсан аж. Энэ ордны гоц сайхан яруу хээнцэр засал чимэглэлтэй өрөө тасалгууд нь бүхийл хааны ордны дотроо хамгийн тохилог газар гэгддэг билээ. Өнөө энд голцуу том том үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байна. Үүний дотор уг хааны ордны хамгийн том хаш эдлэл болох "Даюй үерийг зассан үлгэрийг харуулсан хаш уул" хэмээх том гээчийн хаш сийлмэл байгаа юм. Түүний өндөр нь 2 метр, хүнд нь 5 тонн. Энэ хаш уулыг энэ газарт тавиад 200 гаруй жил болж байгаа аж. Энэ хашийг уг нь Хятадын баруун хойт нутгийн Шиньжянгийн Милэта уулнаас гаргаж авсан бөгөөд тэндээсээ Бээжинд авчраад, дараа нь тухайн үедээ хашийн урлалаар хамгийн их нэрд гарч байсан өмнөд нутгийн Янжөү хотод аваачиж сийлж дуусгаад дахиж Бээжинд авчирсан байлаа. Энэ нь 10 жилийн хугацаа зарцуулсан байв.
1 2
|