• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-15 18:53:14    
Монгол улс ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд анхаарал тавьж ажиллахыг сонирхож байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    Сурвалжлагч: Монгол улс ажиглагч орны хувьд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын хүрээнд цаашид яаж ажиллах вэ?

    Н. Энхбаяр: Ажиглагч гишүүний хувьд би түрүүнд хэлсэн, ялангуяа ажиглагч гишүүдийн статусыг оновчтой тогтоомоор байна. Ажиглагч орнуудад шуурхай мэдээлэл авдаг бололцоог бүрдүүлэх ёстой, бас ажиглагч гишүүд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын гаргах шийдвэрт ямар нэгэн байдлаар саналаа өгдөг, түүнийг харгалзаж шийдвэр гаргадаг тийм механизм тогтоох тал дээр гишүүн орнууд анрхаарах байх гэж найдаж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, нийгмийн хамтын ажиллагаа, бусад төрлийн хамтын ажиллагааны салбарт ажиглагч гишүүд нь гишүүн орнуудтайгаа хамт идэвхтэй оролцох нөхцөл бололцоо улам сайн бүрдэх байх гэж бодож байна. Монгол улс ажиглагч гишүүний статусаа хадгалж, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын үйл ажиллагаанд цаашид нэн идэвхтэй оролцох бодолтой байна гэдгийг тэмдэглэе. \О.Дарамбазар сурвалжилан редакторлож, Цэцэн хянав.\


1  2  3  4