Мөн өдөр сонгогдсон ШХАБ-ын аж ахуйн нэгжийн эздийн комиссын анхны гүйцэтгэх захирал, Оросын холбооны зөвлөлийн орлогч дарга Дмитрий Мезенцев хэлэхдээ, ШХАБ-ын аж ахуйн нэгжийн эздийн комисс байгуулагдсан нь олон орны эдийн засаг банк санхүүгийн салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх ихээхэн ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, уг комисс байгуулагдсан нь бидний хамтын хөгжлийн замналын чухал тэмдэглэлт үйл явдал юм. Аж ахуйн нэгжийн эздийн комисс нь гишүүн орнуудын эдийн засаг, банк санхүүгийн хөгжилд тус дөхөм үзүүлэх ажил хэрэгч байгууллага болох ёстой. Ийм болохоор энэ комисс нь ШХАБ-ын бүрдүүлсэн хамтын ажиллагааны асар их нөөцийг цаашид нэмэгдүүлэх ёстой гэжээ.
1 2 3 4 5
|