• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-16 16:28:08    
Төгөлдөр хуур хөглөгч хараагүй хүүхэн Чэн Янь

Хятадын Олон Улсын Радио

    Эрхэм сонсогчид оо, одоо та бүхэнд төгөлдөр хуур хөглөгч хараагүй хүүхэн Чэн Яныг танилцуульяа. Чэн Янь хүүхэн мэргэжлийн төгөлдөр хуур хөглөгч төдийгүй Хятадын хараагүй хүний олон олон гайхамшигийг бүтээсэн хатуу зохигтой хүүхэн юм.

    1973 онд Хэбэй мужид төрсөн Чэн Янь төрөлхийн нүд цийх өвчтөйгөөс болж, нүдний мэс засал хийсэн ч зүүн нүд нь зөвхөн гэрэг өнгийн талаар өчүүхэн төдий сэрж мэдэх болж, баруун нүд нь бүрмөсөн хараагаа алдсан юм.

    Тавхан сартай байхад нь нагац эмээ нь гар дээрээ авч, түүнээс хойш нагац эмээтэйгээ амьдарчээ.
Бяцхан Чэн Янийг бусад хүүхдийн адил эрүүл энх өсгөн хүмүүжүүлэхийн төлөө нагац эмээ нь Чэн Яны сонсох эрхтэн, үнэрлэх эрхтнийг арга бүхнээр хөгжүүлэхээр оролдож ирсэн нь түүний хожмын амьдралд их тус болсон байна. Чэн Яныг 4 настай байхад нь түүний чихний сонороо түшин явахыг боловсруулж, нэг мөнгө, хоёр мөнгө, таван мөнгний төмөр зоосыг газар шидэж, төмөр мөнгний тусалтаар хэдэн мөнгө газар унсаныг нь Чэн Янаар ялгуулж байжээ.

    Хараагүй ач охин Чэн Яныхаа мэдрэмжийг нэн сайн болгохын төлөө эмээ нь Чэн Янаар зүү сөвлөх дасгал байнга хийлгэж байжээ. Анх эхлээд Чэн Ян маш хүчирдэж, нүд нь харахгүй болохоор зүү сөвлөх гэж хуруугаа хэцнээн удаа цоолсоныг тооцох аргагүй. Гэтэл сонсох, мэдрэх, үнэрлэх эдгээр эрхтний чадавхыг хар багадаа эмээнхээ шаардлагаар сайжруулсан нь түүний хожим хойшдын амьдралд, мөн төгөлдөр хуур хөглөх ажилд нь маш тус болсон юм байна.

1  2