• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-16 16:28:08    
Төгөлдөр хуур хөглөгч хараагүй хүүхэн Чэн Янь

Хятадын Олон Улсын Радио

    Чэн Янь нагац эмээнхээ хатуужилтай дасгал хийлгэж байсан чанад ухааны тухай хэлэхдээ: " миний амьдралд нагац эмээ маань хамгийн чухал хүн. Би нагац эмээнхээ ачаар хүн болсон. Намайг бага байхад эмээ минь миний төлөө сэтгэл зовж, өлсөж өлбөрч үхэхээс болгоомжлон, надад амьдралын маш олон мэргэжил сургасан. Намайг урамшуулж, юу хийх сонирхолтой бол түүнийг сэтгэл шуудан хийж бай. Ялагдахаас айж болохгүй. Хийж үзэхгүй бол сурч чадахгүй гэж сургаж байсан юм. Би эмээгийн сургалыг цээжилж, хархан багаасаа хараагүй ч, хамаг зүйлд гар бие оролцож ирсэн болохоор одоогийн хэмжээнд хүрсэн юм гэжээ.

    Чэн Яны хүүхэд нас аз бус юм. Хараагүй болохоор олонх бага сургууль түүнийг сургуульдаа элсэж авахгүй байлаа. 13-тай жилдээ азаар Бээжингийн нэг хараагүй хүүхдийн сургууль түүнийг элсэн авчээ. Чэн Янь хөгжимд урамтай болохоор олон төрлийн хөгжим сурсан байна. 90-ээд онд Хятад оронд Европ Америкийн төгөлдөр хуур хөглөх тэргүүний техникийг зээлдэн оруулсан байна. Бээжингийн хараагүй хүүхдийн сургуульд сурч байсан Чэн Янь төгөлдөр хуур хөглөх ангид сурчээ.

    Энд сурсан тухайгаа Чэн Янь хэлэхдээ: эхлээд сурахад маш хялбархан гэж би бодож байсан, харин төгөлдөр хуурт найман мянга гаруй сэлбэгтэй гэдгийг бодож олоогүй. Энэ найман мянга гаруй сэлбэгийн байрыг сайн ойлгох хэрэгтэй. Ганц сэлбэг дутах юм бол өөрөө хийх хэрэгтэй болно. Энэ нь надад маш бэрх санагдлаа. Технологийн хичээл нь надад маш бэрхшээлтэй байсан. Энэ хичээлээр би мужянгийн ажил сурсан. Хадаас хадаад сугалж авах, эрэг шорог мушгих гээд маш бэрх мэргэжил байлаа. Үүнийг сурах гэж арван хуруугаа сэг болгож дууссан гэжээ.

    Төгөлдөр хуурын 8000 гаруй эд анги сэлбэг нарийвчуудын байрлалыг нүдтэй хүн цээжилхэд бэрх байхад нүдэн хараагүй хүнд авч хэлбэл нэн ч түмэн бэрхтэй гэсэн ганц үгээр илтгэж болох юм. Гэвч Чэн Ян өөрийгөө хараагүй хүн гэж бодоогүй. Бусадаас дутуугүй байхыг хичээж, өдөрт арван дөрөв таван цагаар төгөлдөр хуурын дэргэд сууж, хөглөх мэргэжил сурч байсан юм.ӨӨрийн хүчиндээ түшиглэж хүчирхэгжих итгэлээрээ Чэн Ян эцэст төгөлдөр хуур хөглөх мэргэжил болон засварын мэргэжлийг эзэмшиж, сайн хөглөгч болсон байна. /Пэрлаймаа найруулан орчуулав/


1  2