Тун саяхан Хятадын Гадаад оюутан сургах сангийн удирдах зөвлөл Бээжинд "Улсын гадаад оюутан сургах сан байгуулагдсаны 10 жилийн ой болон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хийгээд эвсэг зохицонгуй нийгэм байгуулах" гэсэн уриан доор боловсролын чуулга уулзалт хийсэн байна.
Чуулга уулзалд дээр Хятадын боловсролын яамны орлогч сайд, ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөлийн дарга, улсын гадаад оюутан сургах сангийн удирдах зөвлөлийн дарга Жан Шиньшэн үг хэлж, Хятадын гадаадын оюутан хүлээн авч сургах ажил түргэн хөгжиж байна. 2005 оныг дуустлах байдлаар Хятадад сурч байгаа гадаадын оюутан дэлхийн 179 улс орон, газар нутгийн нийт 140 мянга гаруй байж, Хятад улс нь Ази номхон далайн бүс нутгийн гадаадын оюутан авч сургах том орон болж байна гэжээ.
Хятад улс өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэнээс хойш Хятадын улс орны ерөнхий хүчин чадал байнга нэмэгдэв. Хятад улс энх тайван, хамтын ажиллагааны гадаад бодлого хэрэгжүүлж, хөрш орнуудтайгаа "найрсаг хөрш, сайн хөрш"-ийн хамтаар хөгжих чин шугам хэрэгжүүлсэн бөгөөд Хятадын боловсролын ажил үйлэс бүх талаар хөгжсөн учраас дэлхий дахины анхаарлыг улмаар татах болж, дэлхийн олон орны залуучууд болон эрдэмтэд Хятад улст ирж сурах явдлаар бахархдаг болсон байна.
Жан Шиньшэн хэлэхдээ, гадаадын оюутад Хятад улст ирж, Хятадын өөрчлөлт шинчлэлт, гадаадад нэлттэй бодлогыг ойлгож, Хятадын өчигдөр, өнөөдрийг ойлгон, Хятадын маргашийг судалж, Хятадын амжилтад хүрсэн шалтганыг судалж байгаа бөгөөд мөн Хятадын улс төр, эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан техник, эрүүл мэнд, соёл, биеийн тамир спортыг ойлгохыг хүсч байна. Хятад улст сурах явдал нь тэд нарын хойшдын хөгжилд тус болж, улс орныхоо эдийн засаг нийгмийн хөгжилд тус болохыг хүсч байна гэжээ.
1 2
|