• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-20 15:43:01    
Хятад улс нь Ази Номхон далайн бүс нутгийн гадаадын оюутаныг хүлээн авч сургах том орон болно

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын хөгжлийн стратегийн үүднээс үзвэл, гадаадын оюутадыг авч сургах явдал нь манай улст энх тайван хөгжлийн нэн их орон зай олгож, Хятад улс түүхнээсээ аваад эвсэг зохицонгуй байхыг хүсдэг гэдгийг дэлхий дахинд нэн сайтар ойлгуулах болно гэж тэрээр хэллээ.

     Хятад соёлыг сурталчлан дэлгрүүлэх талаас авч үзвэл, гадаадын оюутадыг авч сургах явдал нь маш аятай сайхан гүүрийн үүрэг гүйцэтгэж болно. Эдийн засгийн даяаршлал нь соёлын олон ургарч чанартай нэгдвэл сая дэлхий дахин эвсэг зохицонгуй байж чадна. өнөө дэлхий улс орнууд соёлын олон ургалч чанарыг улмаар чухалд үзэх болж байна. Хятад улст ирж дорнодахины соёлыг ойлгож, таван мянган жилийн түүх бүхий Хятадын соёлыг ойлгож мэдэх нь дэлхийн олон ургалч соёлд хувь нэмэр үзүүлэх болно гэж сайдын орлогч Жан Шиньшэн хэлсэн байна.

     Хятадын эдийн засгийн хөгжлийн үүднээс авч хэлбэл, гадаадын оюутадыг Хятадад сургах нь Хятадын брэндийг дэлхий дахинд нэвтрүүлэх сайн арга юм. Өнөө Хятадын үйлдвэрлсэн бараа бүтээгдхүүн дэлхий дахинд түгэж байна. Хятад улс хойшид өөрийн нэрт брэндийг дэлхий дахинд сурталчлан дэлгэрүүлэх болно. Хятад үг хэлж, Хятад хоол иддэг гадаадын оюутан залуучууд мөн Хятадын брэндийг сонирхох болно гэдэгт би итгэж байна гэж тэрээр хэлсэн байна.

     Хятадын боловсролын хөгжлийн үүднээс авч үзвэл, гадаадын оюутад аль ч орноос ирсэн ч гэсэн цөмөөрөө өөрийн соёл, өөр өөрийн эдийн засгийн тогтолцоо болон улс төрийн тогтолцоогоо бидэнд авч ирэх болно. Хятадын оюутад тэд нартай хамт сурч, тэд нарын бие дээрээс их юм сурах болно. Энэ бол маш чухал юм гэж тэрээр хэлсэн байна.

     Гадаадын оюутадыг авч сургах ажил үйлэсийн хөгжлийн стратегийн талаар тэрээр хэлэхдээ, цар хэмжээг нь өргөтгөх, зэргэлэл зидааг нь дээшлүүлэх, удирдлагаа боловсронгуй болгох, яс чанарыг батлах чиг шугам хэрэгжүүлж, манай улсаа Ази Номхон далайн бүс нутгийн гадаадын оюутад авч сургах том орон болгох явдал болно. Холбогдох улс оронтой хийсэн гэрээ хэлэлцээрийн даруу Хятад улс өнөө 150 гаруй орноос Хятадын засгийн газрын сургалтын шагналтай оюутан авч байна. Сүүлийн арван жилд засгийн газрын шугамаар ирж байгаа оюутан 4000 гаруй байснаас 7200 гаруй болж, 2005 оныг 1998 онтой харьцуулбал 80 хувиар нэмэгдсэн байна. Хойшид мөн улмаар нэмэгдүүлэх болно гэжээ.


1  2