• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-22 15:13:26    
Бээжингийн Хүтүн буюу нарийн гудамжууд

Хятадын Олон Улсын Радио

    Бээжинд ирсэн хүмүүс нарийн гудамжуудаар орж үзэхгүй юм бол Бээжингийг ни ну үгүй ойлгож чидахгүй гэлцдэг. Бээжингийн Хүтүн буюу нарийн гудамжууд бол Бээжингийн барилгын маш онцлог нэг нь юм. Бээжингийн эртний соёл амьдрал ахуйн байдлыг ойлгохыг хүсвэл эрхбиш эдгээр нарийн гудамжуудаар орж үзэх хэрэгтэй юм.

    Бээжингийн Хүтүн буюу нарийн гудамжууд нь манай тооллын 13-р зууны үед Юань улсын төр засгаас Бээжингийг нийслэлээ болгосноос хойш бий болсон байв. Тухайн үед Монголчууд төр засгийн эрхийг барьж байсан тул энэхүү Хүтүн буюу нарийн гудамж гэсэн үг нь худаг гэдэг монгол үгнээс ирэлтэй аж. Уг нь эдгээр нарийн гудамжууд нь анх эхэндээ худаг тойрон байрлаж байсан байлаа. Хэдэн зуун жилийн ар дахь өнөөдөр энэхүү Хүтүн буюу нарийн гудамж хэмээх үг нь тусгайлан Хятадын умард зүгийн хотуудын нарийн гудамжуудыг нэрэлдэг хэвшсэн нэр үг болсон байна. Бээжингийн Хүтүн буюу нарийн гудамжууд нь ихэвчлэн зүүнш баруунш чиглэлтэй, өргөндөө есөн метрээс давахгүй. Өнгөрсөндөө иймэрхүү гудамжуудын хоёр талаар бүр дөрвөлжин гэр хүрээ байршиж байсан байв. Дөрвөлжин гэр хүрээ гэдэг бол дөрвөн талаар нь байшин байгуулж, дундаа уудам талбайтай барилгыг хэлж байгаа юм.

1  2