Өнгөрсөнд ганзгын наймаачид эдгээр гудамжуудаар аялуулан хашгирч аар саар зүйл зардаг байсан болохоор Бээжингийн настан буурлууд бол дууных нь аялгуугаар нь юу зарж байгааг нь андахгүй мэддэг байна. Тухайн үед эдгээр гудамжинд амьдарч байсан хүмүүс гар үзүүр хэрэглэх эд зүйл авна гэж гадагш гардагүй, ганзгын наймаачид бүх зүйлийг үүдэнд нь хүргээд ирдэг байжээ. Ийм болохоор нарийн гудамжууд нь Бээжингийн эгэл иргэдийн гарч орох зам гудам байсан төдийгүй нэн ч ардын зан зуршлын музей байсан юм.
Бээжингийн Хүтүн буюу нарийн гудамжууд гэж тоо томшгүй олон бий. Өнгөрсөнд хүмүүс Бээжингийн нэртэй гудамж 360, нэргүй нь үхрийн үснээс олон гэж дүрсэлдэг байжээ. Бээжингийн гудамж хамгийн олондоо 6000 байсан гэлцдэг. Бээжингийн Хүтүн буюу нарийн гудамжууд нь зүгээр нэг харахад бүр л саарал вааран дээвэр ханатай, хэв загвар нь нэг л адилхан шиг боловч үнэндээ гудамж болгон бүр өөр өөрийн үлгэр түүхтэй юм. 1 2
|