Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 22-ны өдөр Дар-Эс-Саламд Танзани улсын Ерөнхийлөгч Жакая Мришо Киквететай хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх талаар хоёр тал дээд хэмжээнд нийтлэг ойлголттой болсон байна.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөтгөх зэрэг талаар Хятад Танзанигийн найрсаг хамтын ажиллагааг бахжүүлэн хөгжүүлнэ. Үүнээс гадна, хоёр тал улс төрийн харилцаа холбоогоо эрчимжүүлж, хоёр орны соёл гэгээрэл, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагаанаа ахиулж, олон улсын үйл хэрэг дэх ойлголцоо хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэжээ. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс Танзани улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үргэлжлэн чадлынхаа хэрээр тусламж олгоно. Хятад улс Танзанид хөдөө аж ахуйн үлгэр жишээ үзүүлэх төв болон хумхаа өвчнөөс сэргийлэх төв туслан байгуулхаар бэлтгэж байна гэжээ.
1 2
|