Жакая Мришо Киквете хэлэхдээ, Танзани нь Хятадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулан дэд бүтэц болон цахилгаан эрчим хүч зэрэг салбарын бүтээн байгуулалтад оролцхыг урьж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Танзани Хятад улстай улс төрийн харилцаа холбоогоо бэхжүүлэн Тайвань болон Түвдийн асуудлаар Хятдаын ард түмний талд бат зогсоно гэжээ.
Хэлэлцээ дууссаны дараа, Ерөнхий сайд Вэнь Жябао болон Ерөнхийлөгч Жакая Мришо Киквете нар хоёр орны засгийн газар хоорондын эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр талын хамтын ажиллгагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд хамтаар оролцсон байна./Хүчит орчуулж,Урангоо хянав./ 1 2
|