Эдгээр цахилгаан хөдөлгүүрт авто машинг гурван төрөлд ангиладаг. Нэг нь зайгаар цэнэглэх авто машин, нөгөө нэг нь холимог хөдөлгүүрт авто машин, даруй бензин болон цахилгаан хөдөлгүүрт авто машин, бас нэг нь шатхуун зайтай авто машин болно. Энэ нь даруй устөрөгч хийг шатааж цахилгаан үүсгэн хөдөлгүүр хүч болгодог авто машин болно.
Бээжин хотын байгалийн шинжлэх ухааны их сургуулийн хатагтай Хань Кэ бол цахилгаан хөдөлгүүрт авто машин судлан бүтээх ажилд гар бие оролцож ирсэн нэгэн билээ. тэрээр танилцуулж хэлэхдээ, Бээжингийн байгалийн шинжлэх ухааны их сургуулийн судлан бүтээсэн цахилгаан хөдөлгүүрт автобус одоо нэгэнт туршилтын журмаар ажиллаж эхлээд байна.
Уг автобус манай энгийн автобустай адилхан юм. Адилгүй тал нь гэвэл даруй цахилгаан зай хэрэглэдэгт бий. Түүний хэрэглэх зай нь манай гар утасны зайтай адил цэнэглэж болдог юм. Нэг удаа цэнэглэвэл 150-аас 300 км яваж чаддаг. Энэ автобус одоо яг Бээжингийн гудамжаар яваж байгаа 121-р замын автобус болно.
1 2 3 4
|