Одоо Бээжингээс гадна Үхань, Тяньжинь, Вийхай зэрэг хотод ч иймэрхүү автобус яваж байна. Энэ автобус нь өдөртөө зорчигчид тээж орой болвол зайгаа цэнэглэдэг байна. Цахилгаан хөдөлгүүрт автобус нь бохирдол бодис бага гаргадаг, дуу шуугаанаар бага зэрэг онцлогтой байдаг. энэ нь хотын байгаль орчиныг сайжруулахад ашигтай байдаг. гэвч ийм автобусын хамгийн их дутагдал гэвэл хурдац тийм хурдан биш байдаг.
Энэхүү байдлыг зохицуулахад холимаг хөдөлгүүртэй авто машин байдаг. тэр нь хоёр хөдөлгүүр хүчний системтэй байдаг. даруй шатхуун болон зайгаар хөдөлгөх хүч хангаж байдагт байна.
Энэхүү холимаг хөдөлгүүрт авто машины хэмжүүр цаг нь энгийн машиныхтай адил байдаг. шатхуун болон цахилгаан хөдөлгүүрийн харилцан солилцож ажиллаж байгаа байдлыг машин унаж яваа хүн хялбархан мэдрэхгүй юм. Ганц ялгаатай тал нь гэвэл машин дотор нэг дэлгэц илүү байж, авто машины үйл ажиллагааг хэмжиж байдаг.
Холимаг хөдөлгүүрт машин олонх нь автомат хурдыг сэлгэх залгууртай машин байгаа юм. Авто машин хурдлах буюу өндөр хурдацаар явах үед шатхуун хэрэглэдэг хөдөлгүүр болон цахилгаан хөдөлгүүр нь зэрэг ажиллаж, хүч нэмдэг байна. Удаавтур явах үед цахилгаан хөдөлгүүр л ажиллаж байдгаас дуу чимээ багатай, бохирдолгүй байдаг. одоо Дүн Фэн авто машины компаний үйлдвэрлэсэн холимаг хөдөлгүүрт 20 гаруй автобус бүр захиалагдан гарсан байна.
1 2 3 4
|