• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-27 15:11:14    
Жан И-мү болон түүний шинэ кино- " хот дүүрэн шар торгон хамжаартан"

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын алдарт кино найруулагч Жан И-мү " хот дүүрэн шар торгон хамжаартан" гэсэн шинэ киноныхоо зургийг яаралтай авч байна. Гэвч хэвлэл мэдээлэлийнхэн түүний энэ шинэ киноны тухай аль эрт халуун хөгжилтэй мэдээлж байлаа. Нийт 360 тэрбум юань зарцуулан үйлдэж байгаа энэ шинэ кино нь зураг авах арга барилаас аваад зургийнх нь үзэгчдэд харуулах шинлэг сэрэлтийн талаар бүр олноос онцгой байгаа бөгөөд энэ шинэ киноны дүрд нь маш олон од оролцон тоглосон нь киноны хорхойтонуудын анхаарлын төвд орж байгаа юм байна.

     " Хот дүүрэн шар торгон хажаартан" гэсэн киног Хятадын " аянгат бороо" гэсэн сонгодог драмыг үндэслэн өөрчлөн найруулсан юм. " Аянгат бороо" гэсэн драм бол өнгөрөгч зууны 20-оод оны үеийн Хятадын нийгэмээр ахуй үзэгдэл болгож, феодлын их гэр бүлд гарсан гунигт үлгэрийг ярьсан байна. Хөрөнгөтөн баян Жөү Пүюань зарц хүүхэн лү Сь-пинтэй сууж, хүү Жөү Пинг төрүүлсэнээс хойш, зарц хүүхэн Лү Ць-пинг хуучин чамч шиг хаясан байжээ. Их аги Жөү Пин залуу хойт ээж Зи Читэй ёс сурталгүй янаглаж байсанаа жигшиж, бяцхан зарч охин Сь Фэнг хөөцөлдөж байсан юм байна. Гэтэл Сь Фэн нь харин түүний ээж нэгтэй, эцэг өөр охин дүү нь байсан юм байна. Үлгэрийн үнэн байдал тодроход, Сь Фэн болон Жөү Пин хойно хойноосоо биеэ хорлон нас барж, Сь Фэнг нууцаар хайрлаж байсан хоёрдугаар аги Жөү Чүн ч цахилгаанд дайрагдан нас барсан байна. Ийм гунигт сонгодог жүжгийн үлгэрийг Жан И-мү яаж өөрчилдэг бол? Гэдэг нь хүмүүсийн маш их анхаарал хандуулж байгаа оньсого болж байна.

1  2