• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-27 15:11:14    
Жан И-мү болон түүний шинэ кино- " хот дүүрэн шар торгон хамжаартан"

Хятадын Олон Улсын Радио

     Жан И-мү " хот дүүрэн шар торгон хамжаартан" гэсэн киноны үлгэр гарсан цаг үеийг 9-р зууны Хятадын Тан улсын үеийн хааны ордны үлгэрээр эхлүүлсэн байлаа. Уг киноны нэрийг ч тухайн үеийн тариачны бослогын алдарт удирдагчын нэг бадаг шүлгээс авсан байна. Энэ киноонд феодлын том айлын гэр бүлийн доторхи хайр хорсол зэрэг дотоод сэтгэлийн хөдөлгөөнийг том ордон доторхи бие биеэ мэхлэн хонжих атаа зүтээнтэй амьдралын дүрд хувируулж, том ордонд амьдарч байгаа хүмүүсийн алт мөнгөөр биеэ гоёлсон ч атгаг сэтгэл нь нуух аргагүй муу мухайг илчилсэн байна. Жан И-мү " аянгат бороо" гэсэн драмын үлгэрийн шоглог чанар болон дүрүүдийнх нь зөрчилт сэтгэлийг бахархан сонирходог гэдгээ онцолж, " хот дүүрэн шар торгон хамжаартан" гэсэн кино нь " аянгат бороо" гэсэн драмын хувилбар яасан ч биш гэдгээ ч онцлон ярьж байсан юм. Тэрээр хэлэхдээ: Драмын жүжгийг кино болгоход, миний үзэхээр хамаг чухал нь тэр олон үгийг нь хасж, киноны хөдөлгөөн байдалд тохируулах хэрэгтэй. Дүрийг нь заабал бүхнийг шинээр солих хэрэгтэй, Бид чадах хир шинэ дүр хоорондын харилцаа болон шинэ дүрийн илтгэх хэлбэрийг хайж олох хэрэгтэй, бас эдгээр дүрийг киноондоо зохицуулах хэрэгтэй, ингэбэл кино маань хожим үзэгчдийн сонирхлыг их татаж чадах юм гэжээ.

     Жан И-мү хоёр жилийн дотор киноны үлгэртээ арав гаруй удаа өөрчлөлт оруулж, киноны гол сэдэв, арын үзэгдлээс аваад зураг авах газар, жүжигчид зэрэг талаар ёстой л сайны дотроос сайныг сонгосон гэж хэлж болох юм. /Пэрлаймаа орчуулав/


1  2