• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-28 16:55:18    
Шөлтэй хоол тэжээл ихтэй

Хятадын Олон Улсын Радио

     Дээр үеийн хүмүүс "Шөлтэй хоол тэжээл ихтэй, эрүүл мэндэд ч ашигтай" гэлцдэг байлаа. Сайхан шөлтэй хоолонд үр тариа, мах ногооны элбэг дэлбэг шим тэжээл болох уураг, өөх, кальц, фосфор, төмөр болон үлэмж хэмжээний амин дэм агуулагдаж байдаг, эдгээр нь ходоод гэдсэнд амархан шингэж, эрүүл мэнд, эмчилгээний талаар ч онцгой сайн үүрэг гүйцэтгэдэг байна. Ер нь манай улсын өмнөд умрад нутгийнхан, ялангуяа өмнөд нутгийн хүмүүс хоол идхээсээ өмнө, хоол идсэнийхээ дараа хоёр ооч шөл уух нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг гэж үздэг, мөнч "Хоолноосоо өмнө хоёр ооч шөл уух нь өтлөх насанд ч ашигтай" гэж хуучилдаг ажээ.

     Хүн өлсч байна гэдэг бол ходоод нь хоосорч байна гэсэн үг юм. Өлссөн үед шууд хоол идэх нь ходоодонд хүчтэй сэдэлт өгдөг, энэ нь өдрийн удаанд хүнийг ходоодны өвчинд амархан нэрвэгдүүлж, шингээлтийг муудуулдаг байна. Хэрвээ хоолноосоо өмнө жаахан шөл уувал ходоодонд гэнэт сэдэлт өгөх хэмжээг бууруулж, ходоодыг хамгаалхад ашигтай, энэ нь биеийн тамирийн дасгал бэлтгэл хийхээсээ өмнө бэлтгэл хөдөлгөөн хийдэгтэй адил, ходоодны системийг бүхэлд нь ажиллуулж, хоол хүнсний шим тэжээлийг сайтар шингээн авахд дөхөм үзүүлдэг байна.

1  2