• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-28 16:55:18    
Шөлтэй хоол тэжээл ихтэй

Хятадын Олон Улсын Радио

     Шөлийг ихэвчлэн хоёр том төрөл зүйлд ангиладаг. Хэргэлж байгаа материалаар нь махтай шөл, ногоотой шөл гэж ангилдаг бөгөөд нөгөө нэг төрөл нь чадавхиар нь ангилж байгаа тэжээл ихтэй шөл, эмийн үйлдэлтэй шөл болно. Хүмүүсийн өдөр тутмын идэж ууж байгаа шөлнүүд бол махтай, ногоотой, шим тэжээлтэй төрөл бүрийн шөлүүд юм, харин эмийн үүрэг гүйцэтгэдэг шөлийг бол өвчний бодитой байдалд тохируулан Хятадын уламжлалт эм буюу шим тэжээл болдог зүйлийг нэмж хэргэлж байгаа юм.

     Шөл гэдэг шимт ундааг базааж уухад бас эрхэмлэх зүйлүүд байгаа юм.

     Хар шөл хийхдээ болсон хойно нь давсаа үйж, аягалахдаа жаахан гүнждийн тос дусаавал болчхоно. Исгэлэн амттай халуун ногоотой шөл хийхдээ гүйцэд болсоны дараа жаахан цуу дусаахгүй бол исгэлэн амт нь амархан ууршаад гарчхаж болзошгүй юм. Ямарч шөлийг базаахдаа усны хэмжээг нэг удаад тэнцүүлж, чанах үедээ байн байн ус нэмэхгүй бол шөл сайхан амттай болдог. Махыг хүйтэн усанд чанавал, шөлийг амттай болгож, дахиад хэдэн ширхэг жүржийн хальс үйчхэх юм бол нэн гоё үнэр амттай болох төдийгүй өөх тосны шандуун амтыг ч багасгадаг юм. Шөл хийхэд давсаа эрт үйх нь түүний үнэр амтыг нөлөөлдөг. Жанг эрт үйх бас муу, бусад амтлагч, сонгино, цагаан гаа болон архийг их хийх шаардлагагүй юм, хэтэртэл үйх юм бол шөлний сайхан үнэр амтыг муугаар нөлөөлж болзошгүй юм. Загасны махтай шөл хийхдээ хүйтэн усаа нэг л удаад гүйцэд тэнцүүлж тавих нь сайн. Харин жаахан шар айраг хийвэл загасны махны цагаан өнгийг хэвээр нь байлгаж, шөлний үнэр амтыг сайжруулдаг үйлдэлтэй. Ер нь махтай, махгүй хар бор шөл зэрэг төрөл бүрийн шөлийг зөөлөн галаар буцалгах нь тохиромжтой. \Л.Буянтогтох орчуулав\


1  2