Шанхай хотын төвт маш онцлаг нэг газар байдаг юм. Энд нам сэлүү тохилог сайхан цэцэрлэгт хүрээлэн байдаг бөгөөд бас хөл хөгжөөн ихтэй гудамжууд, баар, цайны мухлаг, зуугаад жилийн түүхтэй гуанз гээд янзын зоогийн газрууд байдаг. Энэ бол даруй Шанхайн хуучин Чэнхуан мяо сүм болно. Энэ сүм нь өнөө Шанхайн нэрийн хуудас болоод байгаа юм.
Чэнхуан мяо сүм гэж уул нь Хятадын буддын шашны хот хамгаалдаг бурхан сахиулсаныг тахидаг сүм байжээ. Гэхдээ энд хэлж байгаа Шанхайн хуучин Чэнхуан мяо сүм гэдэг бол өөр учир утгатай юм. Энд үнэхээр 15-р зууны эхээр байгуулагдсан Чэнхуан мяо гэдэг сүм байдаг. Өнгөрсөн хэдэн зуун жилд энэ сүм болон түүний эргэн тойрны газруудад худалдаа наймаа жигдэрч, маш их хөл хөдөлгөөнтэй газар болсон байлаа. Өнөөгийн Шанхайн хүмүүсийн хэлж байгаа Чэнхуан мяо гэдэг нь зөвхөн уг сүмийг л зааж байгаа биш энэ хавийн хуучин гудамжуудыг бүхнийг багтаадаг байна. Энэ газрыг Шанхайнхан хуучин Чэнхуан мяо гэж дотончилж нэрэлдэг аж.
1 2
|