Шанхайн хуучин Чэнхуан мяо сүмд очсон хүмүүс Шанхайн онцлог хоолуудыг заавал амсаж үзэх хэрэгтэй юм. Энд хэдэн арван метр урт нэг гудамжинд Шанхайн бараг бүх амтатан байдаг болохоор энэ газрыг үнэхээр амтатны өлгий нутаг гэж хэлж болох юм. Үүнд хамгийн нэртэйх нь Наньсянгийн мантууны газар гэдэг гуанз болно. Их Британийн хатан хаан Илизабайд хоёрдугаар Шанхайд айлчлахдаа энэ гуанзаар орсон байлаа. Энэ газрыг олоход маш хялбар, үүдэнд нь байнга хамгийн олон хүн жагсаатай байгаа гуазыг олоод учвол тэр нь даруй мөн болно.
Энэ гуанзны жижиг мантуу гэдэг нь үнэндээ жижиг бууз юм. Шанхайн хүмүүс буузыг мантуу гэж нэрэлдэг байна. Наньсянгийн мантууг сонирхдог хүн маш олон хир барагтаа ширээ сандал олдоггүй болохоор хүмүүс цонхоор зарж байгаа мантуунд жагсцгаадаг байна. Ингээд цаасан хайрцагт хийсэн буузыг зогсоогоор иддэг. Үүнийг ч гэсэн наад зах нь 15 минут жагсаж баймаажин олно.
Наньсянгийн мантуу зуу гаруй жилийн түүхтэй аж. Хальс нь нимгэн, идээ нь том, суварган хэлбэртэй, гаднаас нь идээ нь харагддаг, мэлмэлзсэн шөлтэй, маш амттай.
1 2
|