• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-10 14:14:31    
Германы дэлхийн аврага шалгаруулах тэмцээнээс олсон ухаарал [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    2006 оны Германы дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөж, олон талынханд таалагдсан байна. Хятадын баг энэ удаагийн тэмцээнд орж чадаагүй хэдий ч дэлхийн аврага шалгаруулах тэмцээн нь Хятадын хөл бөмбөг тэрчлэн хойшдын биеийн тамир спортын тэмцээний бэлтгэл ажилд ухаарал олгосон байна.

    Хятадын баг өнгөрсөн 2002 оны Өмнөд Солонгос, Японд болсон хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод оролцож байсан юм. Энэ удаа харин Азийн хэсгийн тэмцээнд Кувейтын багийг хожиж чадаагүй юм. Хятадын баг дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг олоогүй хэдий ч энэ удаагийн тэмцээний хугацаанд Хятадын хөл бөмбөгийн нийгэмлэг 100 гаруй бүрэлдэхүүнтэй туршлага солилцон үзэн танилцагсад зохион байгуулж, 6 хэсэг хуваан газар дээр нь хүрэлцэн очиж, тэмцээнийг солирхосон байна.

    Үзэн танилцсаны дүнд, шилдэг баг болъё гэвэл эрхбиш өөрийнхөө онцлогт тохирсон хэв заншилийг бүрдүүлэх шаардлагатай байгааг ухаарч мэдэрсэн юм. Үзэн танилцагсадын бүрэлдэхүүн ноён Ма Чэнчуань хэлэхдээ, Энэ удаагийн тэмцээнийг үзээд надад өгсөн сэтгэгдэл гэвэл Европ Америк тивийн насанд хүрэгсэдийн баг болон залуучуудын багуудын тоглох арга барил, хэв заншил нь нэлээд нэгдэлтэй байна. Харин Хятадад бол залуучууд, багачууд, насанд хүрэгсдийн багийн хэв заншил нь өөр өөр байдаг. Энэ нь дасгалжуулагчтай холбоотой байж болзошгүй. Хойшид бид сонгох явцдаа энэ асуудлыг анхаарч, багачууд, залуучууд, насанд хүрэгсэдийн багийн онцлогийг чадахын хирээр нэгдэлтэй болгох болно гэжээ.

1  2  3