Хөл бөмбөг тоглох мэргэжлээс гадна, хятадчууд бас Германы дэлхийн аврага шалгаруулах тэмцээнээс том хэмжээний тэмцээн зохион явуулах туршлага сурч болох юм.
Германы дэлхийн аврага шалгаруулах тэмцээний дэвшүүлсэн нэг уриа нь байгаль орчинд нөлөө багатай тэмцээн зохион явуулах явдал болно. Байгаль орчныг хянан шалгах салбарын тоо бүртгэлээс үзвэл, өнгөрсөнд тогтоосон 100 мянган тонн бохирдол хий гаргахаа хасагдуулах зориолтоо биелүүлсэнээр Германы дэлхийн аврага шалгаруулах тэмцээнийг зохион явуулах комисс нь НҮБ-ын байгаль орчныг хамгаалах газрын үнэлгээг олсон байна. Германд хувийн машин маш олон байдаг боловч зохион байгуулах комиссын сурталчлага санаачилгын дагуу тэмцээний хугацаанд 2\3 хувийн үзэгчид машин бариж тэмцээний талбайд очоогүй бөгөөд тал хувиас дээших хүн нь нийтийн үйлчилгээний машныг ашиглаж, бохирдлын хэмжээг ихээр багасгаж, тэмцээний талбайн агаар орчныг үр ашигтай хамгаалж чадсан байна.
Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнийг мэдээлэх бүх явцад оролцсон Хятадын мэдээлэлх агентлагийн сэтгүүлч Шэнь Чэнь хэлэхдээ, Германы зүлэгжүүлсэн хэмжээ нь ердөө сайн байж, газар сайгүй номин ногоон зүлэг ширэгээр дүүрэн байна. Энэ удаагийн тэмцээнд зохион байгуулах комиссоос байгаль орчныг хамгаалах асуудлыг мөн маш чухалд үзсэн нь бидний сурууштай зүйл юм. Дэлхийн аврага шалгаруулах тэмцээн нь биеийн тамир спортын нэгэн тэмцээн байсан ч амьдралын олон талтай нягт холбогдож байна. Жишээлбэл нийтийн үйлчилгээний автобусыг асар хэмжээгээр бэлтгэсэн явдал нь маш сайн арга юм гэжээ.
1 2 3
|