• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-14 16:02:15    
Гуан Хан-чин

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Юань улсын үеийн ши жүжгийн зохиоч Гуан Хан-чин бол Хятадын уран зохиолын түүх болон ши жүжгийн түүхэн дээрэх хамгийн агуу их зохиолчын нэг юм. Түүний зохиосон " Дөү Э-гийн хилс" гэсэн гунигт жүжгийг 700 гаруй жил тоглож байгаа ч үзэгчид энэ жүжгийг маш сонирхон үзсээр байгаа бөгөөд мөн энэ жүжгийг олон хэлээр орчуулж, дэлхийн олон газарт өргөн уламжлагсан юм. Одоо та бүхэнд Юань улсын ши жүжгийн зохиолч Гуан Хан-чин болон түүний бүтээлээс танилцуульяа.

     Гуан Хан-чин 13-р зууны Юань улсын үед амьдарч байсан хүн. Тэрээр хурц ухаантай мөртөө дэгжин юмэрлэг, эрдэм мэдлэг ихтэй, шзлэг найруулал уянгалах, хөгжим хөгжимдэх, дуу бүжиг, шатар тавих, ан гөрөө хийх төрөл бүрийн авьяастай. Гуан Хан-чин тухайн үеийн нийслэл Бээжинд амьдарч, хааны эмнэлгэд эмчийн ажил хийж байсан хэдий ч, эмчийн ажилдаа төдий л сонирхолгүй, харин жүжгийн зохиол найруулан бичих талаар маш их сонирхолтой байсан хүн юм.Тухайн үед Юань улсын үед " Жаажюй" буюу " саармаг жүжиг" гэсэн жүжгийн төрөл их дэлгэрч байсан юм байна. Энэ жүжгийн агуулга нь ардын үлгэрээр сэдэвлэн, нийгмийн бодит байдлыг өргөнөөр тусгаж байдаг болохоор жинс зэрэгтэй язгууртан ноёдоос аваад жирийн харц ард хүртэл бүр энэ жүжгийг сонирхох сонирхолтой байдаг аж. Гуан Хан-чин саармаг жүжигийн зохиолоо язгууртан ноёдыг баясгахын төлөө бичдэггүй, харин өргөн ард олны гашуун зовлонг илтгэх зорилгоор бичдэг байна.

1  2