Гуан Хан-чин эгэл жирийн хүн ардын амьдрал болон үг хэлийг маш сайн ойлгодог төдийгүй урлагийн талын маш сайн боловсролтой байдаг нь түүний зохин бүтээхэд эрч хүч нэмсэн юм.
" Дөү Э-ийн хилс" гэсэн жүжигт залуу хүүхэн Дөү Э-ийн гунигт учралыг харуулсан байжээ. Дөү Э-г бага байхад нь ээж нь нас барж, эцэг нь ядуу зүдүүн улмаар Дөү Э-г Цай овогт хөгшнийд тэжээвэр бэр болгон өгчээ. Сүүлээр нь Дөү Э-ийн нөхөр нас барж, Цай овогт хөгшин болон Дөү Э хоёул нэг нэгэндээ түшиг болж амь золгож байсан байна. Гэвч луйбарчин эр түүнд халдаж, Дөү Э-г хор тавьж хүний аминд хүрсэн гэж гүжирдсэн байлаа. Энэ хэргийг шүүсэн шүүгч нь авилгаал идээд, Дөү Э-г эрүүдэн тамлаж, өчгөө тушаахыг шаардсанд Дөү Э өчүүхэн ч нугаран дагасангүй. Дөү Э настанаа маш хүндлэн асарч байдагыг нь шүүгч ноён мэддэг тул Дөү Э-гийн нүдэн дор түүний хадам эхийг эрүүдэн жанчсанд, сайхан сэтгэлт Дөү Э хадам эхээ тамлагдахаас болгоомжлон, бүх хилс гүжир ялт хэргийг бүр өөрийн биедээ хүлээн авсанаар түүнийг цаажаар аваачах ял эдлүүлсэн байна. Гэвч Дөү Э нас бартлаа эрс хатуу байж, цаажаар аваачих газар ч ноёрхогчдыг төлөөлөсөн тэнгэр газрыг хилэнт дуугаар буруушааж байсан гэнээ. Ийм үлгэрт жүжигийг одоо болтол нийт 700 жил тоглож байгаа нь гайхалтай гэж үнэлэх ёстой. /Пэрлаймаа орчуулав/ 1 2
|