• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-17 15:08:10    
Эмтэй шүдний оог хэрхэн хэрэглэх тухай

Хятадын Олон Улсын Радио

     Шүдний оог жирийн байдалд хоёр том төрөл зүйлд хувааж байгаа юм. Нэг нь цэвэрлэн ариутгах үйлдэл бүхий энгийн шүдний оо болно, нөгөө нь онцгой зориулалттай эмийн бүрэлдэхүүний найрлагатай эмтэй шүдний оо болно. Жирийн шүдний оо нь зөвхөн ам шүдийг цэвэрлэн ариутгах үйлдэл гүйцэтгэдэг болохоор хэн хүн хэрглэхэд ч тохиромжтой юм.

     Байнга хэрэглэгдэж байгаа 5 зүйлийн эмтэй шүдний оо гэвэл доорх мэт:

    1.Фтортой шүдний оо: Фтортой шүдний оо гэдэг нь фтор гэдэг химийн элементийн зохих найрлагатай шүдний оог хэлж байгаа юм, энэ нь шүдний өвчин болон шүд хорхойтохоос сэргийлэх, шүдэнд бактер үржихийг хориглох, шүдийг хамгаалах хүчтэй давхарга бий болгодог чадавхтай оо байгаа юм. 3 ой хүрээгүй хүүхэд фтортой шүдний оог хэрэглэхээс зайласхийвэл зохино, 4-6 насны хүүхдүүд ахмад хүмүүсийнхээ заавараар удаа бүр жижиг үрлэн чинээн л шүдний оо хэрэглэж байвал тун тохиромжтой юм.

     2.Хятадын уламжлалт өвсөн эмтэй шүдний оо: Энэ нь Хятадын уламжлалт өвсөн эмийн найрлагатай шүдний оо байгаа юм. Жишээлбэл, хунчин буюу шар бавуу зэрэг үрэвсэлийг намдаах, хордолгыг тайдах үйлдэл бүхий Хятадын уламжлалт өвсөн эмийн найрлагатай шүдний оонууд болно. Цусны өвчинтэй хүн урт хугацаагаар эм уухдаа ийм шүдний оог болгоомжтой хэрэглээрэй.

1  2