3.Үрэвсэлийг намдаах эмтэй шүдний оо: Үрэвсэлийг намдаах эмтэй шүдний оо гэгч бол жирийн шүдний оонд бактер дарах эм найруулж хийсэн шүдхий элдэв өвчинөөс сэргийлэх чадавхтай шүдний оо байгаа юм. Гэвч үүнийг хэрэглэхдээ 1-2 болоод шүдний оогоо солиж байх хэрэгтэй, ингэхгүй бол амны хөндийн ашигтай бактерийн хэвийн ажиллагаа алдагдаж болзошгүйг анхааралдаа авах хэрэгтэй юм.
4.Харшилаас сэргийлдэг шүдний оо: Харшилаас сэргийлдэг шүдний оонд харшилаас зайлуулах бодис агуулагдаж байдаг, энэ нь шүдний оогийн улмаас харшил гарахыг намдаах үүрэг гүйцэтгэдэг байна.
5.Шүдийг цагаан болгодог шүдний оо: Ийм оонд исэлдүүлэх бодисууд байдаг бөгөөд үрэлт болон химийн цайруулах үндэслэлийн дагуу шүдийг цайруулах үйлдэл гаргадаг байна. Байнга цай уудаг, тамхи татдаг хүмүүс энэ шүдний оог хэрэглэвэл тохиромжтой юм.
Онцлон сэрэмжлүүлж байгаа зүйл: Үрэвслийг намдаадаг шүдний оо, ялангуяа бактер дарах хүчтэй шүдний оо нь амны хөндий дэх ашигтай бактерын хэвийн ажиллагааг алдагдуулж, амархан үгдрээдэг болхоор урт хугацаагаар хэрэглэхгүй бол сайн юм. Мэргэжилтэй зүтгэлтэдийн сануулж байгаагаар, эмийн найрлагатай шүдний оо нь зөвхөн шүдийг хамгаалах болон анагаан эмчилхэд туслах үүрэг гүйцэтгэдэг байна. Иймээс, амны хөндийн өвчин эмгэг мэдэгдэхтэй зэрэг эмчид хандан эмчлүүлэх шаардлагатай юм. \Л.Буянтогтох орчуулав\ 1 2
|