Өвөр Монголын Өөртөө Засах Районы Номын Сан бол Өвөр Монголын хамгийн том ерөнхийлсөн номын сан юм. Уг номын сан 1952 онд байгуулагдаж, монгол номын хэлтэс нь 1962 онд байгуулагджээ. Монгол номын хэлтсийн дарга Бао Жинь-шянгийн танилцуулснаас үзвэл, өнөөгийн байдлаар, монгол номын хэлтэст утга зохиол, урлаг, түүх, гүн ухаан зэрэг олон талыг хамарсан монгол, манж, түвд 3 хэлний ном нийт 120 мянга шахам ширхэг хадгалагдаж байгаагийн дотор, монгол ном нь 100 мянга шахам ширхэг, хуучин монгол ном 7000 гаруй ширхэг, түвд судар 4000 гаруй ширхэг, утсан үдмэлийн манж ном 4000 гаруй ширхэг байгаа бөгөөд үүнээс бусад нь бүр шинэ номууд байгаа юм байна.
Өвөр Монголын Өөртөө Засах Районы Номын Сан-гийн монгол номын хэлтэс нь уншлагын тасаг, тусгай уншлагын тасаг, судрын уншлагын тасаг гэсэн уншлагын 3 тасаг ажиллуулж уншигч олонд үйлчилж байна. Тэнд Хятадын дотоодын болон гадаадын монголч эрдэмтдээс гадна, бас Өвөр Монголын Хөх-хот дахь их дээд сургуулиудын оюутад байнга очиж ном сэтгүүл уншдаг байна.
1 2
|