Ном цуглуулгынхаа тухай танилцуулах үе, Бао Жинь-шян хэлэхдээ, бид хуучин номуудыг голцуу хөдөөгөөс цуглуулж байгаа бөгөөд хэвлэгдэж гарсан бүх монгол ном сэтгүүлүүдийг цуглуулан хадгалаж байна. Энэ талаар хөрөнгө мөнгөний бүрэн батлагаатай байдаг. Монгол номын тасгийнхаа хадгалж байгаа номуудыг уншигч олонд нэн сайн таницуулахын төлөө, бид Өвөр Монголын их дээд сургуулиудын номын сан зэрэг байгууллага нэгжтэй хамтран "Монгол номын гарчиг", "Ганжуур данжуурын гарчиг"-ийг найруулан бичиж хэвлүүлж гаргасан бөгөөд гарчиглах жишгийг тогтоох зэрэг ажлуудыг хийж байна гэлээ.
Өвөр Монголын Өөртөө Засах Районы Номын Сан нь гадаад орнуудын үндэсний номын сангуудтай, ялангуяа Монгол улсын номын сантай хамтын ажиллагаа, солилцоо хийхийг маш чухалд үзэж байна. Бао Жинь-шян хэлэхдээ, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Номын Сан нь 1992 оноос эхэлж Монгол Улсын Үндэсний Номын Сантай харилцан айлчлах, ном солилцох гэрээ байгуулаад, тогтмол бус хугацаатайгаар ном солилцож байсан, гэхдээ энэ ажил хэдэн жил тасалдсан. 2002 онд бид харилцаагаа сэргээж, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн дарга Сэржий тэргүүтэй төлөөлөгчид Өвөр Монголын Өөртөө Засах Районы Номын Санд айлчилсан. 2005 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Номын Сангийн Инь дэд дарга төлөөлөгчдөө дагуулан Монгол Улсын Үндэсний Номын Санд айлчилж, өөр өөрийн номын сангийн хэвлүүлж бий ном сэтгүүлээ солилцох талаар гэрээнд гарын үсэг зурсан юм. 2006 оны 6-р сард Монгол Улсын Үндэсний Номын Сангийнхан бас Өвөр Монголын Өөртөө Засах Районы Номын Санд айлчилсан. Эдгээр айлчлал болон солилцоо цаашид эрчимжихийн хирээр бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжин хөгжинө гэдэгт итгэж байна гэжээ. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\ 1 2
|