• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-19 16:41:05    
Бу-и үндэстний тосгоны өөрчлөлт хөгжилтийн байдал

Хятадын Олон Улсын Радио

     Бу-и үндэстэн Хятадын баруун өмнөд нутгийн Гүй Жөү, Юүнь Нань , Сы Чуань энэ гурван мужаар төвлөрөн амьдарч байдаг. Хүн ам нь гурван сая орчим, гол нь тутраган тариа тарих зэрэг тариалангийн үйлдвэрлэл эрхэлж иржээ. Сүүлийн жилүүдэд Бу-и үндэстний тосгон аялал жуулчлал, тэжээн үржүүлэх зэрэг ажил үйлсийг хөгжүүлээд орлогоо нэмэгдүүлж амьдралын түвшин нь улмаас улам сайжирж ирсэн байна. Одоо та бүхэнд Гүй Жөү мужийн төв Гүй Ян хотын Хуа Ши дүүргийн Бу-и үндэстний тосгон—Шан Шүй тосгоны байдлаас танилцуулья.

     Шан Шүй тосгон Гүй Ян хотын Хуа ши дүүрэгт байдаг. Гүй Янгаас машнаар арван таван минут яввал хөхөмдөг ууланд хүрээлэгдсэн тунгалаг усгалт Хуа ши голын хөвөөн дэх Шан Шүй тосгонд хүрнэ. Голын хөвөөний соёлын өргөн чөлөөнд сэрүүцэх мухлаг, шатар хүжир тоглох чулуун ширээ сандал, салхинд сэрүүцэн алхах жимтай. Сурвалжлагч энд Бу-и үндэстний хүүхэнүүд бүжиг бүжиглэж байгаатай тааралдлаа. Тэд бол Шан Шүй тосгоны ажлын чөлөөний уран сайханчид юм.

     Бид өөрийн зохиож бүтээсэн дуу бүжигээ тоглож сонирхуулдаг. Манай тоглолтын анги эрэгтэй эмэгтэй гучаад хүнтэй. Үндэстний дуу бүжигээ дуулж бүжиглэдэг болохоор тосгоны иргэд маш ташаадаг гэж нэг нь танилцуулж байлаа.

     Тосгоны иргэдийн амралт ажлын чөлөөт цагаар соёл урлагийн үйл ажиллагаа өрнүүлэхэд зориулан тосгоныхон 2005 онд 100 мянга гаруй юаний хөрөнгө оруулж соёлын энэ өргөн чөлөөг байгуулсан байна. Удахгүй ирээдүйд тосгоны иргэдийн бие чийрагжуулахад зориулж биеийн тамир спортын төхөөрөмж тавихаар төвөвлөж байна.

     Сурвалжлагч голын хөвөөгөөр урагш яввал голын усанд нугас сэлж, хэдэн жуулчин голын хөвөөнд суугаад загас гөхднө. Хуа Ши дүүргийн тосгоны ажил хариуцсан албаны хүн Жан Жүньфа танилцуулж хэлэхдээ,

     Уул усанд хүрээлэгдсэн Шан Шүй тосгоны байгалийн өнгө үзэмж, үүнтэй хосолсон Бу-и үндэстний өвөрмөц зан үйл нь гадаад дотоодын жуулчдын сонирхолыг татаж байдаг гэжээ.

     Сурвалжлагч тосгоны нэг тариачин айлд орвол шинэ засвар хийсэн байшинд телевизор, угаалгын машин зэрэг цахилгаан хэрэгсэл иж бүрэн, хүрээнд нь олон янзын цэцэг өнгө ялгаран дэлгэрч цэвэр цэмцгэр харагдна. Гэрийн эзэгтэй нь Лүэ Чүнь гэдэг. цай ус аягалах зуур ярилцвал,

      Жил бүр хавар боломогч манай энд хотын зочин олноор ирдэг. Тэд манай хөдөөгийн шинэ сайхан хүнсний ногоо, цэвэр агаарыг их бахархадаг. Айл болгон жимсний модтой, зочид жимсний хүрээлэнд хүрч лир, жүрж, усан үзэм зэрэг жимсийг түүж болно гэжээ.

1  2