• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-19 16:41:05    
Бу-и үндэстний тосгоны өөрчлөлт хөгжилтийн байдал

Хятадын Олон Улсын Радио

      Лүэ Чүнь сурвалжлагчид газарчлан тосгоны байдалтай танилцуулав. Өргөн сайхан цементийн замаар тосгоны төв өөд хүрвэл айл өрөх болгоны үүдэнд хүртэл цементийн зам тавьж орчин ахуй маш цэвэр сайхан байлаа. Өнгөрсөнд ийм цэвэр байгаагүй, тосгон чилээлэг болсноор зам тавьж, намагийн хий ашиглан бохир усыг залж, хог новшийг зохицуулах болсноор орчин ахуй маш цэвэр цэмцгэр болсон. Тосгоны иргэд хүрээлэн байгаа орчноо хамгаалахыг маш чухалд үзэх болж, ариун цэврийн стандарт хангасан болорхоор нэн олон хотын хүмүүс холын зочны сонирхолыг таттах болсон гэж Лүэ Чүнь танилцуулж байлаа.

     Тосгоны иргэн Ван Лүгийнд хүрлээ. Ван Лү гуч гаруй гахай тэжээж, нөхөр нь тээвэрийн ажил хийж байгаа болохоор өнгөрсөн онд тэдний жилийн орлог 40 гаруй мянган юанд хүрч, гэрийн дөрвөн ам бүл маш тэнүүн сайхан амьдарч байна.

     Шан Шүй тосгон хотын дүүрэгээс ойрхон байгаа ба өнгө шимлэг газар хөрсөө зэрэг давуу нөхцөлөө ашиглан орон нутгийн онцлогтой эдийн засаг өөрөөр хэлбэл бохирдолгүй хүнсний ногоо, зун ургадаг хүсний ногоог өвлийн улиралд тарих зэрэг олон зүйлийн арга хэмжээ авснаар тосгоны иргэдийн орлог ихээр нэмэгдсэн байна. Бүртгэлээс үзвэл, 2005 онд уг тосгоны хүн тутамын дундаж цэвэр орлог 2004 оныхоос 1200 гаруй юанаар нэмэгдсэн юм байна.

     Сүүлийн жилд Бу-и үндэстний тосгонуудад бүр асар их өөрчлөлт гарч чинээлэгжсэн байна. Шан Шүй тосгон нь Гүй Ян районд авч хэлбэл дундаас дээгүүр түвшинд хүрсэн тосгонд орно. Хойшид дүүргийн захиргаа цаашид арга хэмжээ авч Шан Шүй тосгон зэрэг үндэстний цөөнхийн тосгоны орон нутгийн онцлогтой эдийн засаг хөгжүүлэхэд нь туслана. Үүний зэрэгцээ тосгонуудын орчин ахуйг цаашид сайжруулан иргэдийн орлогыг тасралтгүй нэмэгдүүлж, амьдралын түвшнийг нь тогтвортой дээшлүүлэх болно гэж Хуа Ши районы хөдөө тосгоны ажил хариуцсан албаны хүн Жан Жүньфа танилцууллаа. /Урангоо орчуулж бэлтгэв/


1  2