• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-21 14:35:58    
Жү Юань-жан

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын түүхэн дээрэх төр тогтоосон эзэн хаадын дотор Жү Юань жан шиг ядуу зүдүү, гаслан зовлонтой явсан бөгөөд мөн түүнтэй адилхан гайхамшиг бүтээсэн хаан эзэн гэж нэгч байхгүй юм. Тэр хүн цэцэн ухаантай, насан туршидаа улс төрийг хөөцөлдөж, юм бүхнийг биечлэн биелүүлж ирсэнээр Хятадын түүхэн дээр ховорхон тохиолдсон хаан эзэн гэж хэлж болох юм.

     Жү Юань жан 1328 онд одоогын Аньхүй мужийн Фэн янд төржээ. Эцэг эх нь эрт нас барж, маш ядуу зүдүү амьдарч байсан байна. Бага балчир насандаа зөвхөн хэтхээн сар ном бичиг үзэж, сурлагын зардлаа төлж дийлэхгүйн улмаар сургууль завсардан бусад айлд үхэрчин болж амиа тэжээсэн юм байна. 1344 онд Жү Юань жангийн нутагт урьд өмнө нь гарч байгаагүй царцахайн их гамшиг гарч, тарьсан тариа нь бүр царцахайн хоол болж, тариачид нэг мөхлөг үр тариа ч хураасангүй, маш олон хүн нь өлбөрч үхсэн байжээ.16-тай Жү Юань-жан аргагүйн эрхээр гэрээс гарч хуушан болж, будаа гуйн амь золгож гэнээ. Түүнээс хойших хэдэн жилд Жү Юань-жан дөрвөн зүгт хэсүүчлэн тусал гуйж амьдарчээ. Энэ хэсэг өнгөрөлтөөр тэр ихийг үзэж, мөн эрс хатуу зоригтой болсон байна.

1  2