Жү Юань-жан Юань улсын сүүлчид амьдарч байсан хүн. Тэр үед Юань улсын ноёрхлыг тэсч ядсан ардууд байнга бослого гаргаж байсанд Жү Юань-жан ч өөрийнхөө зэвсэгт бослогын ангийг байгуулж, Хятадын түүхийг өөрчилсөн байна.
Жү Юань-жан гүдэс шулуун зантай, журмыг сахидаг, анд найз олонтой байдаг болохоор маш олон чадвартан түүнд түшиглэсэн байлаа. 39-тэй байхад нь түүний хүчний хүрээ Хятадын их хагасыг эзлэн, 1368 онд Жү Юань-жан одоогын Нанжин хотод өөрийгө хаан өргөмжилж, Мин улсын төрийг байгуулсан байна. Хаан өргөмжлөгдсөний дараах Жү Юань-жан бүх Хятадыг нэгтгэх ахицаа түргэтгэсэн байна. Мөн 1368 онд түүний цэрэг анги Юань улсын их нийслэл Бээжинд дайран орж, Юань улсын ноёрхлыг эцэс болгожээ.
Эгэл жирийн иргэн байсанаасаа эзэн хаан болсон Жү Юань-жан засаг төр барьсан эхний үедээ Юань улсын мөхсөн сургамжыг авахыг маш анхаарч байсан юм.
Нийгмийн доод давхаргад байсан Жү Юань жан мөн нийгмийн гаслан зовлонг маш сайн ойлгодог байжээ. Засаг төрийн эрхэнд орсоноос хойш, хэмнэн арбилахыг санаачлан, бор боровжуун амьдарч байсан юм байна. Жү Юань-жан 71 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. /Пэрлаймаа дөхөмчлөн орчуулав/ 1 2
|