• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-31 15:27:34    
Баруун бүсийн эмэгтэйчүүдэд ач тус хүртээх "эхчүүдийн ундны усны зоорь" төсөл

Хятадын Олон Улсын Радио

     Ус хүрэлцээтэй газар амьдардаг хүмүүст усыг хэрэгцээгээрээ хэрэглэх нь маш энгийн явдал юм. Гэтэл ган хуурай баруун нутагт ус ноцтой дутагдаж байдгаас тэндэхийн тариачин ялангуяа эмэгтэйчүүд хүүхэдийн эрүүл мэнд хохирч байгаа юм. 2000 оноос Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо, Хятадын эмэгтэйчүүдийн сангийн хамтран эхлүүлсэн баруун бүсийн хөдөө тосгоны ундны усыг зохицуулах өөрөөр хэлбэл "эхчүүдийн ундны усны зоорь" төслийг хэрэгжүүлээд нэг сая нэг зуун мянган хүний ундны усны асуудлыг зохицуулсан байна. Өнөө энэ төсөл нэн өргөн хүрээнд хэрэгжиж байна.

     Ус дутагдаг болохоор Хятадын баруун бүсийн хүн ард өглөөдөө нэг ооц усаар нүүрээ угаадаг юм. Хятад улс бол ус ноцтой дутагдаг орон, даян дэлхийн хүн дутамын ус хэрэглэх хэмжээ хамгийн бага арван гурван орны нэг юм. Дэлхийн хүн тутамд оногдох усны хэмжээ 7900 босоо дөрвөожин метр, гэтэл Хятадын баруун бүсийн хүн тутамд оногдох усны хэмжээ 110 босоо дөрвөлжин метрт ч хүрэхгүй, гурван сая хүн ард усаар ноцтой дутагдаж байна.

     Нин Шягийн Хотон үндэстний өөртөө засах район, түүнтэй залгаж байгаа Гань Сү зэрэг муж район нь Хятадын ус хамгийн ихээр дутагдаж байгаа район юм. Нин Шягийн Хотон үндэстний өөртөө засах районы Янь Чи сяний Ван Лэжин шянгийн Лан Түнгөү тосгоноор жишээлээд хэлэхэд 2000 он гарнаас хойш дөрөв тавхан удаа бороо орсон байна. Жил туж ган хуурай ус дутагдаг болохоор газар хөрс хатан гандаж тариа төмс ургахаа больжээ. Гань Сү мужийн Дүн Шян сянь бол уулан нутаг юм. Энэ сяний Дан Тү тосгоноор жишээлээд хэлэхэд хэдэн жилийн өмнө тосгоны иргэд мал унаагаар хорин газрын уулан зам хөөж Лю Жяшягийн усан сангаас ус ачиж ирдэг байжээ.

1  2