2001 оноос Хятадын эмэгтэйчүүдийн хөгжлийн сан энэ тосгонд туслан 203 ус нөөцлөх зоорь барьж өгч тосгоны иргэдийн амьдралын хэрэглээний усны асуудлыг зохицуулснаар өнөө тосгоны иргэд холоос ус ачиж тээхгүй болжээ.
Ус нөөцлөх зоорь гэдэг нь 20-30 метрын зоорь ухаж түүнийхээ ханыг цементээр шаваж, эргэн тойроны хэдэн арван хавтгай дөрвөлжин метр газрыг ч цементээр зоорь тийшээ тишүү шаваж борооны усыг зоорь уруу оруулна. Зоорийн амсар нь бага тул нөөцөлсөн ус тэдий түргэн уурсахгүй юм. Ус ноцтой дутагдаж байгаа районд борооны усыг үр ашигтай ашиглах нь усны нөөц баялагийн хомисдолыг зохицуулах хурдан бөгөөд үнэ өртөг хямд тохиромжтой арга болох юм.
Гуч гаруй босоо дөрвөлжин метрийн нэг зоорь нь 3-5 ам бүлтэй айлын нэг жилийн хүн малын ундны усыг хангаж чадна. Өнөө "эхчүүдийн ундны усны зоорь" төлсөл Нин Шя, Гань Сү, Шаань Ши, Өвөр Монгол, Хөхнуур, Сы Чуань зэрэг арав гаруй муж өөртөө засах районыг хамарч, борооны ус нөөцлөх 100 мянга гаруй зоорь, ус төвлөрүүлэн хангах жижиг оворын барилга 1000 гаруйг байгуулсан байна.
Энэ төслийн ач тусыг хүртсэн газрын орчин ахуй сайжран, хүн ард цог жавхлантай болж, эрүүл ахуйн нөхцөл байдал сайжран эмэгтэйчүүдийн өвчин эмгэгт нэрвэгдэх хэмжээ ч буурсан байна.
"Эхчүүдийн ундны усны зоорь" төлсөл цаашид хэрэгжиж баруун бүсийн ган хуурай районы ундны усыг баталгажуулан хүн ардад нэн их үр өгөөжөө хүртээх болно. /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2
|