
Хятад Оросын сэтгүүлчдийн "Хятад Оросын найрамдлын аялал" нэрэмжит хамтарсан сурвалжилгын групыг халуунаар угтан авсан хүлээн авалт дээр, ХОУР-гийн орос хэлний нэвртүүлгийн сонсогчдын Улаан-Үүд хотын клубын дарга Аршаланов Будазар сонсогчдын төлөөлөгчийн хувиар өөрийн зохиосон 3 дууг сэтгүүлчидэд зориулан дуулжээ. Дуулахаасаа өмнө тэрээр хэлэхдээ, эрхэм хүндэт найз нар аа, та бүхэнтэй энд уулзсандаа би маш их баяртай байна. Та нартайгаа анх уулзаад дуулах гэж байгаа дуу маань Манжуурын байлдаанд оролцож өнгөрсөн баатрууд болон агуу их хөрш орон Хятад улсыг магтан дуулсан дуу юм. Хятад Орос хоёр орны харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бид хамтаараа дуулцгая гэжээ.
1 2 3 4
|