• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-01 17:41:21    
ХОУР-гийн оросын сонсогчидтойгоо уулзах хурал Оросын Улан-Үүдэд боллоо [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     ХОУР-гийн зохион байгуулсан Хятад Оросын сэтгүүлчдийн "Хятад Оросын найрамдлын аялал" нэрэмжит хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд оролцож байгаа сэтгүүлчид нь 7-р сарын 30-нд Улаан-Үүдэ хотод хүрэлцэн очсон байна. Бүгд Найрамдах Буриад Улс бол Оросын Холбооны 21 Бүгд Найрамдах Улсын нэг нь юм. Энэ нь өмнөд талаараа Монгол улстай хөршилж, 350 мянгаад хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, сая 50 мянгаад хүн амтай. Энэ газар бас Хятад хүмүүс болон Хятадын харьяат нар 4500 гаруй хүн байдаг юм байна. Улаан-Үүдэ хотын Хятад Оросын найрамдын нийгэмлэгийн дарга Ван Сыже ч энэ хуралд оролцож, "Хятад Оросын найрамдлын аялал" нэрэмжит хамтарсан сурвалжилгын арга хэмжээ болж байгаад баяр хүргэж хэлэхдээ, энэхүү арга хэмжээ нь Хятад Оросын ард түмний ойлголцол найрамдлыг гүнзгийрүүлэхэд алс хэтийн ач холбогдолтой бөгөөд Оросын нутагт амьдарч байгаа Хятад хүмүүс болон Хятадын харьяат нарт ч чухал ач холбогдолтой юм. Энэ нь Хятад хүмүүс болон Хятадын харьяат нарын оршин тогтнох, аж ахуй эрхэлэх нөхцөл боломжийг сайжруулахад ашигтай тул миний бие Хятад Оросын найрамдын нийгэмлэг, Хятад хүмүүс болон Хятадын харьяат нарын өмнөөс та бүхэнд баяр хүргэж байгаа бөгөөд Хятад Оросын сэтгүүлчдийн "Хятад Оросын найрамдлын аялал" нэрэмжит хамтарсан сурвалжилгын груп Улаан-Үүдэд танилцан айлчилж ирсэнд талархал илэрхийлж байна гэжээ.

      Хурал найрын үеэр мөн арга хэмжээнд оролцож явсан Синь хуа хороо, Рэнь Минь ри бао сонин зэрэг хэвлэлийн хэрэгслүүдийн сэтгүүлчид ч манай сонсогчидтой халуун дотоноор танилцан ярилцаж байлаа. Уг хурал өндөрлөх үеэр үүнд оролцсон бүх хүн "Москвагийн үдэш" гэдэг дууг хамтаар дуулж, баяр хөөрөөр бялхаж байлаа.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\


1  2  3  4