Энэ оны олон улсын газрын теннисын тавцан дах эмэгтэйн хосын хамгийн гэрэлт од нь Хятадын залуу хос Жэн Жей, Янь Зигаас гарахгүй юм. Энэ онд өндөрлсөн Гранд Сламын 3 их тэмцээнд Хятадын энэ залуу хос Австриаль Опен болон Вимбледоны Опены хос аврага болсон байна. Тэдний гарамгай амжилт нь 2008 оны Бээжингийн олимпид алтан медалын төлөө өрсөлдөх Хятадын тамирчинд шинэ хүчин сэлбэсэн байна.
Энэ оны 6-р сараас 7-р сарын хооронд болсон дэлхийн цомын хөл бөмбөгийн тэмцээн нь Хятадын сая олон бөмбөгийн хорхойтны анхраалыг татсан юм. Үүний зэрэгцээ болсон Вимбледоны тэмцээнд Жэн Жей, Янь Зи гарамгай тоглсоноор бага бус хүний нүдэн хацыг булаасан байна. Тэр хоёр ч олон түмний хүслийг хүсэрдүүлэхгүйгээр шувтаргааны тэмцээнд 2:1-ийн харьцлаар дэлхийн жагсаалтад 1-р байранд байгаа Аргентины Суарез болон Испанийн Паскулын хосыг ялж, хоёрдох дэлхийн аврага болсон юм. Өнгөрсөн Австриаль Опены тэмцээнд аврага болсон нь аз хийморьтой байсан гэж хэлбэл энэ удаа дахин аваргалсан нь өөрийн бодит хүчиндээ түшиглсэнгүй гэж хэн хүн ч хэлж чадахгүй болжээ.
1 2
|