Жэн Жей, Янь Зи хоюулаа Сьчуань нутагтай. Эцэг эх нь бие тэнхээг нь бялдаржуулах үүднээс тэр хоёрт газрын теннис сургасан байна. Энэ хоёр 7 настайгаас биеийн тамирын сургуульд хамт хонож хэвтэн хамт дасгал хийсэнээр яахын аргагүй дасалцсан юм. Тэмцээний талбайд тоглох бүр тэр хоёр нутгийн үгээр харилцан урамшуулдаг. Янь Зигийн аав нь хэлэхдээ, анх эхлэх үед тэр хоёрын хооронд өрсөлдөөн байсан юм. Гэвч хойшдын өсөн бойжих явцад бие биеэ ойлголцож, өөр өөрийн хөгжих замналаа хайн сүвэгчилсэн байна. Тэд тасралтгүй шинэ амжилтыг гаргахад олон боомтыг туулсан, энэ дотор мэргэжлийн асуудал байна, үзэл санааны асуудал ч буй. Өнөө хүртэл тэр хоёрын муудалцсаныг хараагүй гэжээ.
Жэн Жей өнөө Хятадын эмэгтэйн газрын теннисын дайчин хүчний нэг юм. Дэлхийн жагсаалтад 29-р байранд орж байгаа тэрээр дэлхийн шилдэг тамирчны эгнээд багтсан байна. Метр 63-ын нуруутай Жэн Жей бие өндөр, гар урт, хүч ихтэй зэрэг аль аль давуу тал байхгүй ч гэсэн уян хөдлөлт, олон өөрчлөлттөй мэргэжил, шантрашгүй чармайх үзэл санааны дагуу тоглсоор ирсэн юм. 1 2
|