• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-04 16:08:01    
Хятадын хүндын өргөлтийн тамирчид алт илүү авахаар чармайж байна

Хятадын Олон Улсын Радио

     Энэ оны эцэст Дохад болох Азийн биеийн тамир спортын наадамд хүндийн өргөлтийн тамирчид 15 алтан медаль авахаар чармайна гэж Хятадын биеийн тамир спортын ерөнхий газрын хүндийн өргөлт бөхийн спортын удирдах төвийн дарга Ма Вэнгуан сурвалжлагчид хэлсэн байна.

     Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн дунд бага жинд Хятадын тамирчид урт хугацааны турш дэлхийн эхэнд жагсаагдаж, 56-77 килграммын жинд дэлхийн рекорд амжилтыг олон удаа тогтоосон. Дэлхийн аварга Олимпийн аварга тамирчинг олон бэлтгэсэн. 1984 оны Олимпийн тоглолтод Хятадын тамирчид дунд жижиг жинд 4 алт авсан. Түүнээс хойшийн Олимпийн тоглолтуудаас Хятадын тамирчид 5 алтан медаль авсан. Ялангуяа Чжань Шюган Атландын Олимп болон Сиднейн Олимпийн 77кг жинийн алтан медалийг авсан байна.

     Харин сүүлийн хэдэн удаагийн Олимпийн наадамд Хятадын эрэгтэйн хүндийн өргөлтийн давуу талтай байдаг жингүүд гадаадын тамирчдын өрсөлдөөнд учирч, амжилт бага буурсан байна.

1  2