• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-04 16:08:01    
Хятадын хүндын өргөлтийн тамирчид алт илүү авахаар чармайж байна

Хятадын Олон Улсын Радио

     Эмэгтэйн хүндийн өргөлтийн төрлөөр эрэгтэйгээс илүү өрсөлдөөнд нүүрлэж байна. Ялангуяа эмэгтэйн хүндийн өргөлтийг Олимпийн төрөлд оруулснаар, гадаадынхан нь энэ талаар оруулалтаа нэмэгдүүлсэн байна. Ялангуяа хүндийн өргөлтийн удаан түүхтэй, тусгай дасгалжих системтэй өрнөдийн орнуудынхан нь эрэгтэйн хүндийн өргөлтийн амжилттай арга туршлагыг эмэгтэйн хүндийн өргөлтөд хэрэглэснээр, тэдний амжилт түргэн өссөн байна. Ялангуяа Өмнөд Солонгосын эмэгтэйн 75 килограммаас дээш жингийхэн амжилт түргэн дээшилж, Хятадын тамирчдтай өрсөлдөж байна. Тайланд, Оросын бүхийл хүчин чадал нэмэгдэж, Хятадын багтай бүх талаар өрсөлдөх болсон байна. Сиднейн Олмпид Хятадын тамирчид эмэгтэйн 53кг, 75кг жинд алтан медаль авсан. Афины Олимпид Хятадын эмэгтэйн баг оролцоогүй. Хятадын тамирчид өнөө эмэгтэйн 48кг, 63кг, 75кг жингийн дэлхийн рекорд амжилтыг хамгаалж байна. Олон улсын тэмцээнд алтан медалиа алдсан тэмдэглэлтэй байгаа.

     Хятадын эрэгтэйн хүндийн өргөлтийн 56кг жинд өнөө нэлээд шилдэг тамирчид гарсан, огцом өргөлт, шахалттай өргөлтөөр дэлхийн рекорд амжилт тогтоосон тамирчид гарсан байна. Эрэгтэйн 77кг жинд Хятадын тамирчин Ли Хүнли, Сү Дажинь, Лү Чанлян нарын хүчин дэлхиийн эхний гуравд орж байна. Эрэгтэйн 62кг жинд ч Чю лэ нарын нэг үеийн залуу тамирчид цолгорон гарч ирсэн байна. Эрэгтэйн 69кг, 85кг жинд тамирчдын тоо цөөн байгаа хэдий ч арга туршлагатай тамирчид байгаа.

     Эмэгтэйн хүндийн өргөлтийн 48кг жинд өнөө дэлхийн рекорд амжилтыг хамгаалж байгаа Ван Минжюань, Ян лянь хоёр тамирчин байгаа. 53кг жинд дэлхийн рекорд амжилтыг хамгаалж байгаа залуу тамирчин Ли Пин байгаа.

     Дохад болох Азийн биеинй тамир спортын наадамд Хятадын хүндийн өргөлтийн тамирчид сайн амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.


1  2