Эмчийн ажлыг 56 жил хийж, мянга мянган хүний амь насыг аврахдаа удаан жил ядарж зүдэсний улмаас хүнд өвчилэн ажлын байр дээрээ унсан их эмч Хуа И-вэй эмнэлэгт хэвтчихээд бас мэс засал хийлгэхээр болзсон өвчтнийхээ төлөө санаа зовж байдаг. Их эмч Хуа И-вэй бол Бээжингийн цэргийн тойргийн ерөнхий эмнэлэгийн гадар эмнэлэгийн их эмч юм. Тэрээр 1933 онд Хятадын умрад нутгийн Тянь Жинь хотод төржээ. Аав ээж нь орон нутагтаа нэртэй эмч тул гэр бүлийн нөлөөг авч Хуа И-вэй ч эмчийн мэрэгжлийг сонсон байна.
Тэрээр хэлэхдээ, миний бие эмчийн ажлыг насаараа хийлээ, өвчтний өвчин эмгэгийг эмчлэн эдгээж тэд нарын итгэл найдварыг хүлээсэн сайн эмч болох нь миний нэг насны хамгийн их хүсэл тэмүүлэл баяр жаргал мөн гэжээ.
Энэ хүсэл мөрөөдлөө биелүүлсэн эсэхийг их эмч Хуа И-вэйны 56 жилийн ажлын практик гэрчилсэн байна. Тэр хэдэн мянган мэс засалыг амжилттай хийхдээ мэс засал нэг бүрд нямбай хянуур хандаж, өвчтний төлөө нэг л сэтгэлээр үйлчилж ирснээр өвчтэн ард түмний итгэл найдвэр хүндэтгэлийг гүн хүлээсэн нэрт мэрэгжилтэн болсон байна.
Гэдэсний мэс засалаар аваад хэлбэл залгах аппарат нь хурдан мөртөө хүч бага барна. Гэтэл өвчтэн энэ аппаратад арав хорин мянган юань зарцуулдаг байна. Эдийн засгийн талаар хүндрэл бэрхшээлтэй өвчтний зардалыг хэмнэхийн төлөө их эмч Хуа И-вэй өндөр настай болсноо хайхрахгүйгээр уламжлалт аргаар дөрөв таван цагаар оёж залгадаг.
Хамтран зүтгэгч, Бээжингийн цэргийн тойргийн ерөнхий эмнэлэгийн гадар эмнэлэгийн орлогч дарга их эмч Жан Дүн хэлэхдээ,
Түүний суурь боловсрол сайн мэс заслын ур мэрэгжил маш өндөр тул залгаж оёх мэрэгжил нь аппаратаар залгаснаас нэг ч дутахгүй юм гэжээ.
1 2
|