• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-07 15:50:45    
Анагаах ухааны нэрт мэрэгжилтэн их эмч Хуа И-вэй

Хятадын Олон Улсын Радио

     Хэдэн арван жилийн турш, Хуа И-вэй эмнэлгийн осол аваар нэг ч гаргаагүй, тэр мэс засал хийхээсээ өмнө өвчтний намтрыг нарийн хянамгай үзэн өвчний байдлыг нь ойлгон анхаарах шаардлагтай зүлийг нарийн бодож сэтгэн бэлтгэл хийж, ерөөс хөнгөн хуумай бэлтгэл муу ажилдаггүй нь түүний амжилтад хүрдэгийн түлхүүр болжээ. Хуа И-вэй мэрэгжлийн талаар нягтаас нягт судалж, эхний үеийн хөхний хорт хавдарт мэс засал хийхдээ бага хагалгаа хийж аль болохоор хөхийг үлдээх клиникийн туршлагыг орон даярт нэвтрүүлсэн байна.

     Сайн эмч болоход эмчилгээний өндөр мэрэгжил байх хэрэгтэй төдийгүй өвчтнийг анхааран халамжлах сэтгэл байх хэрэгтэй юм. Энэ нь өдөр бүрийн маш энгийн ажил дээр илэрч байдаг. Тэр чагнуур хэрэлэхдээ атгандаа бүлээн болгож байж өвчтэнд үзлэг хийж, мэс засал хийхээс өмнө тэр заавал уридаар хүрч өвчтнийг эвтэй хэвтүүлэн мэс засалын өмнөх бэлтгэлийг сайн хийдэг, мэс зас хийж дуусаад тэр сувилагчтай хамт өвчтнийг тэргэн дээр гаргаж өрөөнд нь хүргэж ирдэг. Өвчтэн сэрэхэд тэр хамгийн тэргүүнд өвчтний орны дэргэт хүрч мэс засалын дараах байдлыг ажиглан харж өвчтнөөс биеийн байдлыг нь асуудаг. Энэ нь өөр бусадын нүдэнд маш өчүүхэн явдал болбоч их эмч Хуа И-вэй хэдэн арван жил баримтлан гүйцэтгэсээр ирсэн юм.

     2005 оны 7-р сарын 25-ны өдөр их эмч Хуа И-вэй бүх насныхаа хамгийн сүүлчийн мэс засалыг хийсэн байна. Мэс засал хийлгэсэн Ян Хуа гэдэг эмэгтэй тухайн үеийн байдлаа эргэн үзэж хэлэхдээ,

     Тэр өдөр их эмч үүдэнд ирээд миний өөд эелдэгээр толгой тохисон, мэрэгжилтэн хүний тэр итгэлтэй харцыг хараад миний айж сүрдэх бодол арилж сэтгэл тайван болсон гэжээ.

     Энэ үед их эмч Хуа И-вэй ходоодны хорт хавдартай гэж сэжиглэгдээд байгааг өвчтэн Ян Хуа хэрхэн мэдэх аж. Үнэндээ энэ өдөр нь их эмч Хуа И-вэй өөрөө ходоодны дураны шинжилгээ хийх хэрэгтэй байсан юм. Гэвч мэс засалтай харгасан болохоор тэр Ян Хуагийн мэс засалыг хийж дуусаад шинжилгээнд орсон байна.Дараа өдөр нь их эмч Хуа И-вэй эмнэлэгт хэвтэж, хавдарын эс нь тарсан болохоор найм хоногийн дараа ходоодны мэс засал хийлгэсэн байна.

     Ер нь инээмсэглэсэн царайтай их эмч Хуа И-вэй өөрөө хэвтэрт орж, эргэж үзэхээр ирсэн олон өвчтний өмнө дахиж мэс засал хийж чадахгүй болсондоо сэтгэл шимшрэн нулимс унгааж билээ. Мэс засал хийлгэхээр болзсон тэдгээр өвчтэнд болзоогоо биелүүлж чадахгүй боллоо гэснийг дамжуулахыг тэр хамтран зүтгэгчдээ найдсан байна.

     Өвчтний ор дээр хэвтэж байгаа Хуа И-вэй анагаах ухааны үйлст ажил хийхээ ер тасалдуулсангүй. Өөрийн өвчинтэй адил өвчнийг эмчлэхэд тус болохын төлөө тэр өвчний шаналгыг тэсвэрлэн эмчилгээний явцад гарсан олон асуудалд тэмдэглэл хийсэн байна. Тэр бас анагаах ухааны судалгаанд хувь нэмэр оруулахын төлөө өөд болсныхоо дараа чандарт шинжилгээ хийлгэхийг гэрээс болгосон байна.

     Их эмч Хуа И-вэй 56 жилийн турш ард түмний итгэл найдвэрыг хүлээсэн сайн эмч болохын төлөө чармайн ажилласан байна. Өвчтэн болон хамтран зүтгэгчийнхэн ярьж хэлсэн зүйлээс бид их эмч Хуа И-вэйн эмч хүний эрхэм дээд зан чанар, эмчилгээний өндөр мэрэгжлийг эзэмшихийн төлөө цуцалтгүй чармайн тэмцэж ирснийг харж болох юм. Эмч хүнд авч хэлбэл өвчтний хүндэтгэл ард түмний хайр халамж нь хамгийн дээд үнэлгээ болох юм. /Урангоо орчуулж бэлтгэв/


1  2