• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-07 16:20:11    
Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажил нааштай явагдаж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    2008 оны олимпийн наадмыг Хятадын Бээжин хотод зохион явуулна гэж Олон Улсын Олимпийн Хороо мэдэгдсэнээс хойш 5 жил боллоо. Олимпийн наадмын бэлтгэл ажлын ахиц нь олон улсын анхаарлыг татсаар ирсэн юм. Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах комиссын дарга Лю Чи саяхан Хятадын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Бээжингийн Олимпийн наадмын өнгөрсөн 5 жилийн бэлтгэл ажил их сайн явагдаж, товлосон хугацаандаа үе шатны зорилтоо биелүүлж, өвөрмөц онцлогтой, өндөр түвшинтэй 2008 оны олимпийн наадмыг зохион байгуулах явдалд найдвартай үндэс суурь тавьж өгсөн байна гэжээ.

    Тэрээр танилцуулж хэлэхдээ, Олон Улсын Олимпийн Хороо 2001 оны 7-р сарын 13-ны өдөр зуны Олимпийн 29-р наадмыг зохион байгуулах эрхийг Бээжинд олгосноо мэдээлснээс эхлэн, Бээжин хот 2008 оны Олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлаа төлөвлөж хэргэжүүлж ирсэн юм. 2006 оны 8-р сараас 2008 оны хавар болтол туршилтын журмаар бараг 40 удаа тэмцээн зохион байгуулах болно. Олимпийн наадмыг зохион байгуулах талын хөрөнгө мөнгө хуримтлуулах ажлыг ч сайн хийж байгаа бөгөөд сайн үр дүнд хүрч, Олимпийн наадам зохион байгуулахад зориулагдах хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадна. Өнөөгийн байдлаар, Хятадын дотоод гадаадын 30 гаруй аж ахуйн нэгж 2008 оны Олимпийн наадамд хандивлагч пүүс компани болсон байна гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авч, бэлтгэл ажлыг маш сайн хийж байгаагийн нэг онцлог нь Хятадын Засгийн газар болон нийгмийн олон түмний дэмжлэгийг олж байгаа явдал юм. Хятадын төв Засгийн газар бодлогын талаар маш их туслалцаа үзүүлж байгаа бөгөөд өргөн олон ард иргэд ч нааштай оролцож байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, 

    Бэлтгэл ажил нь өргөн олон ард иргэд болон нийгмийн олон давхаргын дэмжлэгийг ихээр олж байна. Бээжингийн Олимпийн наадмын сүлд, бэлэг тэмдэг, уриа, олимпийн сүлд дууг шалгаруулах явцад олимпийн наадмыг дэмжигч маш олон найз нөхөд өөрийн зурж төлөвлөсөн зураг төсөл болон бүтээлүүдээ ирүүлсэн байна. Эдгээр бүтээлүүдээс бид Бээжин болон бүх Хятадын олон газрын хүмүүс тэрчлэн гадаадад байгаа Хятадууд, гадаадын найз нөхдийн хүсэл эрмэлзлийг мэдэрсэн байна гэжээ.

1  2