2008 оны олимпийн наадмын бэлтгэл ажил нь олон улсын анхаарлыг татсаар ирсэн юм. Жишээлбэл, Олимпийн наадмын үеэр, Бээжинд ирэх жуулчид давхардсан тоогоор бараг сая 500 мянгад хүрэх болно. Тэр үед Бээжингийн зам харилцаа нь эрэлт хэрэгцээг хангаж чадах уу? гэсэн сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариулахдаа Лю Чи, Бээжин үүнийг зохицуулах төслийг гаргаад ажиллаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
1-рт, зам харилцааны дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлж байна. Одоо бид хот доторхи цахилгаан галт тэрэгний 4 шугамыг байгуулж байна. 2-рт, Олимпийн наадмын үеэр зам харилцааны түр удирдлагыг хэрэгжүүлж, олимпийн наадмын тусгай зам шугам гаргаж, тамирчид, албаны хүмүүс, сэтгүүлчдийн зам харилцааны асуудлыг зохицуулах болно. Эдгээр арга хэмжээнүүд нь олимпийн наадмын зам харилцааны асуудлыг зохицуулж чадна гэдэгт итгэж байна. Олон Улсын Олимпийн Хороо ч үүнд сэтгэл хангалуун байна гэжээ.
Үүнээс гадна, Бээжин хот бас орчин тойрноо тохижуулж, олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө маш их хүчин чармайлт гаргасаар ирсэн байна. Тэрээр хэлэхдээ, хөгжиж байгаа орны хувьд, Хятад улс анх удаагаа олимпийн наадмыг зохион байгуулах гэж байна. Үүнд олон талаар туршлага дутаж байгаа бөгөөд ирэх хоёр жилд мөн маш их хатуу бэрх үүрэг хариуцлагатай тулгарах болно. Гэвч олон талын дэмжлэгтэйгээр бэлтгэл ажлаа сайн хийж, 2008 оны олимпийн наадмаас дэлхий дахинд гүн сэтгэгдэл үлдээнэ гэдэгт итгэж байна гэжээ. \ Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\ 1 2
|