"Гэсэрийн тууж" бол Түвд Монгол үндэстний дунд эрт дээр үеэс өргөнөөр тархан дэлгэрч хэдэн зуун мянган жилийн турш ам дамжин уламжлагдсаар ирсэн ардын аман зохиолын ховор нандин өвүдийн нэг нь юм. Түүний дотроос монгол "Гэсэрийн тууж" нь Хятадын Өмөр Монгол, Хөхнуур зэрэг муж район болон Монгол улсын зарим нутгуудад ихээр дэлгэрсэн байдаг. Солёын энэ өвийг эмхтгэж цуглуулан хэвлүүлж судлах талаар дотоод гадаадын эрдэмтэд ялангуяа Хятад Монгол хоёр орны эрдэмтэд олон жил шаргуу ажиллаж, эрдэм шинжилгээний их олон охь содон бүтээл туурвьж хэвлүүлсэн байна. Сүүлийн үе, "Гэсэрийн тууж"-ийн эмхтгэл цуглууга болон бар хэвлэлийн ажил шинэ ахицтай болж, шинэ шинэ бүтээлүүд гарсаар байна. Хятад улсад монгол "Гэсэрийн тууж"-ийг этхтгэж хэвлүүлэх талаар Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн доктор, профессор Цэцэнмөнх болон Өвөр Монголын Өөртөө Засах Районы Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн дэд профессор Бат маш их үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаа юм.
Дэд профессор Бат номын санд ном уншиж байгаа нь
|
Дэд профессор бат: 1961 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Улаан-хад хотын Баарин баруун хошуунд төржээ. 1982 онд Өвөр Монголын Монгол Тусгай Мэргэжлийн Сургуульд шалган орж, монгол хятад хэлний мэргэжлийн чиглэлээр суралцаж, 1984 онд төгссөнийхөө дараа, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Утга зохиолын хүрээлэнд ажлын хуваарь авч ажиллажээ. Их сургууль төгссөн дипломтой. 1984 оноос одоод хүрч иртэл, уг академийн Утга зохиолын хүрээлэнгийн Өвөр Монголын "Гэсэр" судлалын ажлыг удирдах хэсгийн алба, номын тасаг, ардын аман зохиол судлах тасаг, Монгол үндэстний эрин үеийн утга зохиол болон утга урлагийн онол судлах тасаг зэрэг газруудад Монгол үндэстний ардын аман зохиолын судалгаа шинжилгээний ажил хийж иржээ. Дэд профессор бат Түвд Хятад хэл маш сайн мэддэг бөгөөд компьютерын технологийг маш сонирхдог. Одоо, Энэтхэг, Түвд, Монгол уран зохиолын харьцааны чиглэлээр голцуу эрдэм шинжилгээний ажил хийж байна. Дэд профессор Бат өнөө Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан төсөл болох "Өвөр Монголын үндэстний ардын соёлын өвийн тоон мэдээллийн архив" ажиллуулах ажлын зураг төсөл, боловсруулаад, уг ажлыг эхлүүлэн хийжбайна.
1 2
|