• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-09 16:31:54    
Монгол ардын аман зохиолын эмхтэгл цуглуулга, бар хэвлэлийн талаар гарамгай үр бүтээлтэй ажиллаж байгаа залуу эрдэмтэн Бат

Хятадын Олон Улсын Радио


Дэд профессор Бат Өвөр Монголын Өөртөө Засах Районы удирдлагад ажлаа тайлагнаж байгаа нь

     Сүүлийн жилүүдэд дэд профессор Бат Судалгаа шинжилгээний ажил хэргээр Монгол улсад хэд удаа айлчилж, Монггол улсын эрдэм шинжилгээний холбогдох байгууллагуудтай эрдэм шинжилгээний солилцоо хийж, нягт хэлхээ холбоотой ажиллаж байгаа юм.

     Дэд профессор Бат 90-ээд нааш, "Энэтэг, Монгол ардын аман зохиолын уялдаа холбоо"( "Монгол хэл, утга зохиол" сэтгүүлийн 1991 оны 6-р хугацаа ), "Монгол ардын аман зохиол ба харьцуулсан утга зохиолын харьцааны асуудал" ( "Монгол хэл, утга зохиол" сэтгүүлийн 1992 оны 3-р хугацаа ), "Таван бодь номын монгол орчуулгын асуудалд"  ( "Монгол хэл, утга зохиол" сэтгүүлийн 1993 оны 3-р хугацаа), "Монгол аман зохиолын харьцуулсан судлал ба сэтгэхүйн арга хэлбэр" ( "Монгол хэл, утга зохиол" сэтгүүлийн 1994 оны 5-р хугацаа), "Соёлын уламжлал ба орчин үеийн шинэчлэл"( "Өвөр Монголын Өдрийн сонин"-ны 1994 оны 12-р сарын 11-ний 4-р тал), "Монгол үндэстний аман үлгэр ба Ээтхэгийн ардын аман үлгэрийн харьцаа холбоо" ( "Монгол уран зохиолын түүх"-ийн 2-р бодь, 5-р бүлэг "Ардын аман үлгэр"-ийн 4-р хэсэг, Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо 2000 оны 12-р сард хэвлэв), "Монгол үндэстний ардын аман үлгэр ба Ээтхэгийн ардын аман үлгэрийн харьцаа холбоо" ( "Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан" сэтгүүлийн 1996 оны 5-р хугацаа), "Таван бодь номын монгол орчуулга" ( "Монгол судлалын мэдээлэл" сэтгүүлийн 1997 оны 4-р хугацаа), " Ардын аман зохиол дахь түүх соёлын агуулга" ( "Монгол хэл, утга зохиол" сэтгүүлийн 1995 оны 6-р хугацаа), "Гэсэр"-ийн бүрэн ном ( 1-р бодь, 4-р бодь, бусдын хамт, Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн эрдэм шинжилгэний гол чухал сэдэв, 2002, 2006 онд Бээжингийн Үндэстний Хэвлэлийн Газар, Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Газар тус тус хэвлэв) зэрэг эрдэм шинжилгэний их олон өгүүлэл зохиол, том том бүтээл нийтэлсэн буву хэвлүүлсэн байна. Өнөө, дэд профессор Бат монгол түүхэн тулгуур бичгийн тоон мэдээллийн архив байгуулж интернетийн сүлжээнд гарахаар дорвитой ажилууд хийж байна. \О. Дарамбазар орчуулав.\


1  2