• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-11 15:48:13    
Киноны ажилтан Янь Бө, Мэй Тин нөхөр гэргий хоёр

Хятадын Олон Улсын Радио

     Хятадад жил болгон хоёр зуу гаруй кино үйлдэж байгаагын дотор маш цөөн тооны киног нь бие даасан кино-продюссер үйлдэж байгаа юм. Кино зургийн бие даасан эдгээр дарга нар мөнгө төгрөгөө өөрөө цуглуулж, гүйлгээнд оруулах зам сувагаа өөрөө хайх болохоор маш их зоригтой байх хэрэгтэй. Янь Бө, Мэй Тин бол даруй ингэж бие даан " аспирин" гэсэн кино үйлдсэн нөхөр гэргий хоёр юм.

     Мэй Тин бол Хятадын алдарт эмэгтэй жүжигчин. Тэрээр " хувьсгалт янаг хос", " танихгүй хүнтэй үг ярихгүй", " ногоон бадам цэцэг", " заарт мод" зэрэг олон киноонд гоё гоё дүр бүтээж, үзэгч олны сайшаал хүлээсэн юм. Саяхан нөхөртөйгаа хамт " аспирин" киноог бие даан зураг авч үйлдээд, Мэй Тин энэ киноог үйлдэх явцад анхдагч удаа кино зургийн дарга болж, анхдагч удаа гол дүрд тоглосон байна. Түүний нөхөр нь Янь Бө найруулагч болжээ. Тэд хоёр анхдагч удаа өөрийн хурамдуулсан хөрөнгө мөнгөөрөө анх удаа бие даан кино үйлдсэн юм.

     Мэй Тин хэлэхдээ: бид хоёр киноны ажилд маш их урам бахтай мөртөө киноны төлөө ганц сэтгэлээр зүтгэсэн хүмүүс юм. Бид урьдах ажлыг маш нарийн хийсэн, киноны бүх зургийг урьдаар хоёр том дэвтэр зурж, зураг авах янз янзын төслийг яг л зар сурталчилгааны үргэлжилсэн зураг шиг зурж гаргаад, бусад ажил нэгтэддээ харуулсанд тэд маш сайн үнэлгээ өгсөн юм. Гэвч хөрөнгө оруулагч олох гээч маш бэрх. Би чинь хөрөнгө мөнгө хайх ажилд төдий сайн биш болохоор, урьдаар өөрийн гарт байсан мөнгөө гаргаж, кино зураг авч, кино үйлдсэн юм гэжээ.

     Дөнгөж зураг авч дуусангуут тэр хоёрын мөнгө нь ч дуусчээ. Киногоо цаашид янзлах ажлаа биелүүлэхийн төлөө Мэй Тин телевизийн олон ангит киноонд жүжигчин болж, олсон мөнгөө өөрийн киногоо янзлах зардал болгож, дөнгөж уг киногоо үйлдэж бүтээсэн байлаа. Гэлээ бүх мөнгөө зарж дууссанаас болж, Мэй Тин харамсаагүй. Кино бол энэ эөхөр гэргий хоёрын хамтын сонирхолтой ажил төрөл учраас мөнгөө зарсан ч баяртай л байлаа.

1  2