Янь Бө Францад 8 жил сурахдаа урлагын зохион бүтээх мэргэжил сурчээ. Энэ удаа тэрээр анх удаа киноны найруулагч болсон юм. Олон жилийн турш киноны найруулагч болох хүсэлтэй байсан Янь Бө " аспирин" гэсэн киногоо танилцуулж хэлэхдээ:
" Энэ бол орчин үеийн хотын байдлыг тусгасан кино юм. Эмэгтэй гол баатрын адил бус үе шатан дахь хайр сэтгэлгийн талаарх адил бус бодлыг илрүүлж, үе шат болгон нь адилгүй болохоор хүмүүс энэ киноог сонирхсоныхоо дараа адил бус сэтгэлгээтэй болохыг би хүсч байна. Аспирин бол өвдөхийг түр цаг намжаадаг эм юм. Энэ эм өвчнийг өнгөн талаас нь засахаас биш, үндсэнээс нь засч дийлэхгүй. Эрэн үеийн нийгэмд бид өчүүхэн ч өө сэвгүй байхын аргагүй, тийм болохоор түр цаг өвдөхийг намжаавал болчхох нь тэр. Ингэж бодож сэтгэсний уламаар энэ киногоо " аспирин" гэж нэрлэсэн юм гэжээ. /Пэрлаймаа найруулан орчуулав/ 1 2
|