Хятад улсад саяхан нам, төр, цэргийн удирдагч байсан Жян Зэ-миний сонгомол зохиол хэвлэгдэн худалдаанд гарсан байна. Тус сонгомол зохиол нь Жян Зэ-миниэр гол болгосон Хятадын нэгэн үеийн удирдагчдын улс орноо удирдах арга ухаан болон төрийн бодлогыг системтэйгээр нэгтгэн дүгнэжээ.
Жян Зэ-минь 1989-2004 он болтол Хятадын төр засгийн эрхийг барьж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн даргын албан тушаал гүйцэтгэж байсан юм. Түүний төр засгийн эрх барьж байсан 13 жилийн хугацаанд, олон улсын байдал ээдрээ будлиантай, Хятад улсын өөрчлөлт хийж нээлттэй байлгах үйл ажилллагаа ид явагдаж байсан, ялангуяа 20-р зууны 80-аад оны эцсээс 90-ээд оны эх болтол Хятадын дотоодод маш ноцтой улс төрийн үймээн гарч, олон улсад социалист систем нуран унаж Хятадын нам төрийн ирээдүйн хувь заяагаа шийдэх түүхийн чухал зангилааны үед ороод байсан юм. Жян Зэ-минь нь ийм түүхийн чухал цаг үед үүрэг тушаал хүлээсэн юм. Энэхүү сонгомол зохиолд тэрхүү цаг хугацааны түүхийг харуулах гол гол зохиолуудаас сонгон оруулсан юм. 200 гаруй зохиол бүтээлийн олонхийг анх удаа нийтэлж байна. Эдгээр зохиолд Жян Зэ-миниэр гол болгосон удирдах бүрэлдэхүүний Хятадын дотоод хэрэг, гадаад харилцаа, батлан хамгаалалт, нам, улс орон, армиа удирдах зэрэг олон салбарын онол, үзэл санаа, практик үйл ажиллагааг тэмдэглэж, тэрхүү түүхийн цаг үед Хятад улс шинэ байдлыг нээсэн ер бусын түүхэн хөгжлийн замналыг харуулсан байна.
1 2 3
|