Жян Зэ-минь төр засгийн эрх барьж байсан хугацаанд, Хятадын зах зээлийн эдийн засгийн тогтолцоо байнга хөгжиж, Хятад улс Дэлхийн Худалдааны байгууллагад нэгдэн орж, Шян-ган, Аоминь эх орныхоо мэдэлд орж, олон улс дахь Хятадын нөлөө тусгал ч илт дээшилсэн байна. Жян Зэ-минь бас ХКН-ыг хэрхэн цаашид байгуулан боловсронгуй болгож бэхжүүлэх тухай түүхэн сэдвийг маш бүтээлчээр дэвшүүлсэн байна. Эдгээр үзэл санаа болон практик үйл ажиллагаа нь тус сонгомол түүвэрт бүрэн гүйцэд тусгагдсан байна. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жиньтао 15-нд Бээжинд хийлгэсэн "Жян Зэ-миний сонгомол зохиол"оос суралцах тухай хурал дээр, энэхүү сонгомол зохиолоос суралцахыг нийт нам бүх Хятадад уриалж байгаа нь түүний асар их бодит ач холбогдлоос болж байгаа юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ:
"Жян Зэ-миний сонгомол зохиол"-д өгүүлсэн практик үйл явц болон түүхэн бодит хэрэг явдлын ихэнх нь бидний өнгөрүүлсэн буюу дэргэд болсон явдлууд юм. Дурдсан олон үйл явдал нь хэдэн жилийн өмнө бидний хийсэн буюу эсвэл өнөө болон хойшид үргэлжлэн хийх шаардлагатай ажлууд юм. Ярьсан онол нь биднээс хамгийн ойр байгаа, түүний дундаас гүн гүнзгий гэгээрэл хүмүүжил хүртэж болох юм гэжээ.
1 2 3
|