• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-16 17:16:56    
И- үндэстний гал бамбарын наадам

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын үндэстний цөөнхүүдийн нэг И- үндэстэн баруун өмнөд нутгийн Юүнь Нань, Сы Чуань, Гүй Жөү, Гуан Ши зэрэг муж өөртөө засах районы уулан нутагт үеийн үе үйлдвэрлэл эрхлэн оршин амьдарч ирсэн байна. И- үндэстэн бол өнө удааны түүх соёлтой, өөрийн гэсэн үг хэл үсэг бичигтэй үндэстэн юм. И- үндэстэн нь мөн ч дуу хөгжимд авьяаслаг, хатгамал сайхан хатгаж, уран зураг шийлмэл зэргийн уламжлалт технолги ч их нэртэй билээ.

     Сурвалжлагч Гүй Жөү мужийн Лю ПаньШүй хотын Шүй Чэн сяний Ма Ланжи тосгонд хүрэхэд яг сайхан билгийн улиралын 6-р сарын 24-ний И- үндэстний уламжлалт гал бамбарын наадамтай тохиосон юм. Тосгоны дэрэгдэх талбайд бөх барилдах, морь уралдах, бух дулалдуулах уламжлалт эрийн гурван наадам, биеийн тамир спортын ажиллагаа явуулж, дуу бүжиг уран сайхны тоглолт гаргасан байна.

     Үзэсгэлэнт сайхан и охин Лань Айжү сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ, 

      Гал бамбарын наадам нь манай И- үндэстний уламжлалт баяр наадамд хамгийн чухал баяр болно. Гал бамбарын наадам нь гэгээн саруулын бэлэгдэл мөн. Ойр хавийнхэн цөмөөрөө оролцдог гэжээ.

     Гал бамбарын наадамын тухай уламжлагдаж ирсэн үлгэр домог олон бий. И- үндэстний өндөр настан Лю Юньлүн хүүхэд байхдаа үргэлж сонсож байсан нэг домогийг хуучиллаа.

1  2